Даланжаргалан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''Даланжаргалан''' ({{mongolUnicode|ᠳᠠᠯᠠᠨᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩ|h}}) нь [[Дорноговь]] аймгийн [[сум]] юм. Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 156 км, Улаанбаатар хотоос 305 км-т, төмөр замын дагуу оршдог. 4 багтай, хүн ам 2581. Төвийн эрчим хүчинд холбогдож, үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 35 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
 
==Олон Овоо==
Сумын төв Цомог ба тус сумын харьяа чулууны үйлдвэр ''Олон Овоо''-д Монголын төмөр замын өртөө бий. Социализмын үед Зөвлөлтийн цэргийн нисэх ангийн бааз байрлаж байв. Сумын төвөөс хойш 21 км зайд Элдэвийн чулуун нүүрсний уурхай бий.
Line 16 ⟶ 17:
 
==Байгалийн үзэсгэлэнт газарууд==
________________________________________________________________
===Их нартын хад байгалийн нөөц газар===
 
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил бөгөөд байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учир хамгаалах шаардлагатайг харгалзан УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байна. Нийт талбайн хэмжээ 4045 ам.км. Энэхүү байгалийн нөөц газарт байх зэрлэг амьтад ба мал сүрэг, байгаль, нийгмийн харилцааны асуудлуудыг судлах нь багагүй ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Денверийн зоологийн сан хамтран 2001 оноос Их нартын байгалийн нөөц газарт урт хугацааны судалгааны төслийг хэрэгжүүлж байна.
 
==Газар зүй ==
==Газарзүйн онцлог==
Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойт хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ экосистемд ихэнхдээ газарзүйн хувьд бага зэрэг хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог болон уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи болон шороон шуурга хосолсон цаг уур нь тухайн бүс нутгийн ургамал амьтдын бүлгэмдэлд их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч цэнгэг хүйтэн уст булаг шанд Их нартын хөндийг усаар хангалттай тэтгэж байдаг. Эдгээр булаг шанд нь сайранд шингэснээ хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь зөвхөн их борооны дараа ил гарах нь бий. Мөн горхи, булаг, худаг болон улирлын чанартай цөөрөм тус нөөц газарт элбэг. Их нарт дахь худгууд нь нутгийн зүүн хэсгийн, булаг болоод улирлын чанартай горхиуд нь нутгийн баруун хэсгийн усны үндсэн нөөц болдог байна. Их нартын булаг, худгийн уснууд нь маш цэнгэг, цөөрмүүдийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг ч зэрлэг амьтдын хувьд усны чухал нөөц төдийгүй усны шувуудыг харж болох тохиромжтой газар билээ. Мөн энд Халзан уулын рашаан зэрэг янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөц ихтэй.
 
Мөр 34:
 
==Гадаад харилцаа==
“Их нарт” байгалийн нөөц газар, Калифорни мужийн “Анза Боррего Дезерт” байгалийн цогцолборт газар Ах дүү тусгай хамгаалалттай газар болон хамтран ажиллаж байгаа билээ. Ижил төстэй байдалдаа түшиглэн хоёр улсын дээрх тусгай хамгаалалттай газрууд аргаль хонь судлах, хамгаалах, тоо толгойг нь өсгөх талаар сүүлийн 10-аад жилийн турш хамтран ажиллаж байна. http://www.ikhnart.com
 
{{Дорноговь}}
 
{{Хөтлөгч мөр Дорноговийн сумууд}}
[[categoryАнгилал:Дорноговь аймгийн сумдсум]]
{{stub}}
[[Ангилал:Монголын сум]]