Цэнхэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 73:
1972 онд байгуулагдсан бөгөөд 1975 онд 2 бүлэг, 50 хүүхдийн төлөвлөгөөтэй 8 ажилчинтай ажиллаж байжээ. 1982 онд 3 бүлэг, 75 хүүхэд, 15 ажилчинтай болж хүүхдийг насаар нь ангилан хүмүүжил сургалтын ажлаа явуулах болсон байна. 1975-1990 онд 400-500 хүүхдийг сургуульд бэлтгэн өөрийн байртай болсон байна. Хамт олны дотроос таван жилийн гавшгайч, үлгэр жишээ заах арга зүйч тэргүүний хүмүүс шалгаран шагнагдаж байсны дээр тус цэцэрлэг хамт олноороо бэлтгэл шатны сургууль болтлоо хөгжиж иржээ. 1990-1997 онд сургуулийн өмнөх насны 200-250 хүүхдийг сургуульд бэлтгэж өгчээ. Төсөл хэрэгжүүлэх замаар цэцэрлэгтэй тоглоом, хивс, приставк, өнгөт телевизор, хөгжимтэй болов. 2002 онд 2 бүлэг, 6 ажилчинтай, 6,5 сая төгрөгийн төсөвтэй, 50 хүүхэдтэй ажиллаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Баасанжав, Найм, Гүнсмаа, С. Аюушжав, Ц. Дэлгэр нар ажиллаж байсан байна.
 
== '''Сургууль''' ==
1923 оны 1дүгээр сард Цагаан сүм уулын хошуунд орон нутгийн зардлаар анхны бага сургууль байгуулагджээ. Тус сургууль нь 16 хүүхэдтэй байсан бөгөөд анхны захирал нь Д.Эрдэнэ-Очир. Мөн 1925 онд Цэцэрлэгийн голын баруун талд орон нутгийн хөрөнгөөр нэгэн сургууль байгуулж зуны улиралд хичээллэж захирлаар Сэддорж ажиллаж байсан байна. Харин улсын хөрөнгөөр байгуулсан анхны бага сургууль 1940 онд Ардын тэнхим нэртэй 3 багш, 45 сурагч, 3 гэртэй байгуулагдаж байв. Анхны захирлаар Чойжинхүү, Цэрэндаш багшаар Д.Намсрайжав, Жүрмэд нар ажиллаж байсан бөгөөд 1951 онд Цагаан сүмийн хөшгийн үзүүрт нэгэн бага сургууль нээгдэж цөөн жил ажиллаад сумын сургуульд нэгдсэн билээ. 1995-2006 оны хооронд Орхон багт бага сургууль ажиллаж байгаад сумын сургуульд нэгдсэн байна. Цэнхэр сумын төвийн сургууль нь 1970 онд 8 жилийн, 1991 онд 10 жилийн сургууль болон өргөжиж байжээ.Тус сумын бага сургуулийн захирлаар Д.Эрдэнэ-Очир, Сэддорж, Чойжинхүү, Цэрэндаш, Барамсайдорж, Б.Чоймбий, Ц.Нарангэрэл нар 8-н жилийн сургуулийн захирлаар М.Дамбий, Д.Цэдэнсодном, Б.Баасанхүү, С.Бумандорж нар 10-н жилийн сургуулийн захирлаар С.Бумандорж, Т.Цолмон,Д.Доржравдан, Должинсүрэн, Д.Бэрххүү нар ажиллаж байсан байна.
 
Мөр 200:
2016 оны бүх цэргийн наадамд улсын харцага Мягмарын Бадарч үзүүрлэж байсан бөгөөд бусад цол олгох барилдаан спартикаадаар болон түрүүлж үзүүрлээгүй ч олон жил шөвгөрсөн бөхчүүдэд аймгийн арслан, заан цол олгосон байдаг үүнд аймгийн арслан Г.Буньбадар, Л.Самбуу, Цэрэн, Ж.Зундуй, аймгийн заан Ж.Дагдан, Ш.Дамдиа, Ө.Дашзэвэг, Д.Батмөнх, Түмэндэмбэрэл, Д.Отгонпүрэв, Зундуй, М.Цэнд-аюуш Д.Сумъяа цэргийн заан С.Парчаа мөн аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн цол авсан аймгийн харцага Б.Батсайхан, Л.Төртогтох, аймгийн начин Пүрэврэнцэн, Д.Сампил, Д.Долгорсүрэн, Ж.Эрдэнэдалай, Ц.Баасандорж Д.Батмөнх нар суманд түрүүлж сумын заан болсон Б.Биндэръяа, Нанжид, Гүрсэд, О.Дагвасүмбэрэл, Саандар, Р.Дөөвөл, Д.Санжаа, Н.Цэрэндорж, Н.Лувсандарж, Дамдиагийн Дагвадорж, Д.Бямбасүрэн, Д.Мөнхтөр, Л.Баярмөнх,Гандаш, Ц.Дорждэрэм, Ж.Баатар, М.Нямдорж, Г.Орхонбаяр, Г.Алтангинж, Г.Цэдэндамба, С.Эрдэнэболд, Г.Түвшинжаргал, Б.Батчулуун С.Буман-эрдэнэ,Т.Гэрэлтод, Д.Алтангэрэл, Х.Очирхуяг, Ц.Цэндсүрэн, Б.Сумъяадорж, Ч.Оюунбаатар, Г.Ширнэн, Б.Дашрэнцэн, С.Батэрдэнэ, М.Манзуушир нарын бөхчүүд төрөн гарсан байна.
 
== '''Баримт, эшлэл''' ==
Үндэсний төв архив, О.Намнандорж "Монгол орны газар зүйн гайхамшиг" 1967 он, Сономдагва "БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны өөрчлөлт" 1969 он, Архангай аймгийн засаг захиргааны зохион байгуулалт түүхийн товч 1988 он, Ш.Нацагдорж "Халхын түүх" 196-172 дахь тал, Х.Магсаржав "Цэнхэр сум" 1974 он, Х.Магсаржав "Архангай аймгийн Цэнхэр сум" 1993 он, Архангайн улсын архив /АУА/ ф. 1,д, хн. 122 Монгол бөхийн гайхимшиг 2018 он Цэнхэр сумын холбоотой вэб сайт сойшил,
 
{{Хөтлөгч мөр Архангайн сумууд}}
{{Архангай}}
[[Ангилал:Архангай аймгийн сууринсум]]
 
[[Ангилал:АрхангайМонголын аймгийн сумдсум]]
[[Ангилал:Архангай аймгийн суурин]]