Буддын шашин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 192.82.68.193 (яриа)-н хийсэн засваруудыг 93.157.169.14-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Reverted Visual edit
Мөр 34:
Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу [[13-р зуун|13-]][[14-р зуун]]ы үе, тухайлбал, [[Юань гүрэн|Юань гүрний]] мөхөлийн өмнөхөн маш хүчтэй дэлгэрч, тухайн үед мөн ордны түшмэд язгууртнуудын хүрээнд тархсан бөгөөд Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "[[Буддизмын хос ёсны зарчим]]" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг. Юань гүрэн Төвөдийн лам нарт онцгой эрх дарх олгон өртөө улаагаар үнэгүй явах, эрх ямба эдлүүлэх болсон нь бослого үймээн гарч, улс мөхөхийн нэг шалтгаан болжээ. Төвөдийн лам, хутагтууд энгийн ард иргэдэд дээрэнгүй хандах буюу харгислан зовоох, тамлан алах, хааны ордонд төрөл бүрийн хараал жатга, амьд хүнээр сор залах, садар самуун авирлах зэрэг үйлдлүүд нь Юань гүрний ард иргэдийг бүрдүүлж байсан Хан үндэсний тариачдын бослогын нэг шалтгаан болсон юм.
 
Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу [[16-р зуун]]аас хойш үед [[Төвд|Төвөд]] орноос Зонхавын буюу [[шарын шашин|шарын шашны]] хэлбэрээр орж ирсэн байна. Юань гүрэн мөхсөний дараа Төвөдийн лам нар Ар Монголд шашнаа дэлгэрүүлэх, ноёд язгууртны итгэлийг олох, ивээн тэтгүүлэхээр Лхас Ар Монголын хооронд тасралтгүй зорчиж байв. [[1570]]-аад онд [[Түмэд]]ийн [[Алтан хан]] "[[Далай Лам]]" хэмээх цол буй болгон шарын шашныг итгэн дагах болсноор энгийн ардын дунд түгэн дэлгэрчээ. Үүнээс хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ. Шарын шашны нөлөөгөөр монгол эрчүүд шарын урсгалын сүм хийдэд шавилан суух нь үлэмж ихсэж, Монголын хүн ам, цэргийн тоо аажмаар буурсаар XX зуун хүрчээ.