Төрийн ордон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[Файл:Panorama Ulan Bator 12.JPG|thumb|Төрийн ордон]]
Төрийн ордны тухай хуулинд заахдаа '''Төрийн ордон''' бол [[Монгол УлсынУлс]]ын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд монгол хүний ур ухаан шингэсэн архитектор урлагийн бүтээл мөн гэсэн байдаг.
 
== Түүх ==
Мөр 7:
 
1921-1924 онд ардын төрөөс хэрэгжүүлсэн улс төр, нийгэм, эдийн засгийн гол арга хэмжээ бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын эхний ололтыг бэхжүүлж, Богд хаант төрийн хууль тогтоомж хэв хэмжээг бүрмөсөн халж Монголд үндсэн хуульт Бүгд Найрамдах байгуулал тогтоох явдал байжээ.
 
1924 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Нийслэл Хүрээнээ нээгджээ. Их Хуралд олон аймаг, хошуу, шавийг төлөөлсөн 77 төлөөлөгч оролцжээ. Их хурал ардын Засгийн газрын тайлан, яамд болон аймаг, шавь тусгай хошуудын илтгэлийг сонсож Ардын Засгийн эхний 3 жилийн үйл ажиллагааны үр дүнг сайшааж уг асуудлаар тусгай тогтоол гаргасан байна.
Улсын анхдугаар Их хурлаар БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг баталжээ. Энэ нь Монголын төрийн түүхнээ анх удаа хаант ёсыг халж үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж туурга тусгаар төр улсаа “Бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой болжээ.
 
Анхдугаар их хурал Үндсэн хуулиа баримтлан Улсын бага хурлыг 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Бага хурлын бүрэлдэхүүний 23 нь ард, 6 нь тайж гаралтай, нэг нь лам хүн байжээ. Их хурлын дараа бага хурал хуралдаж малчин ард гаралтай 5 хүнийг тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулан Улсын бага хурлын даргаар Пэлжидийн Гэндэн, БНМАУ-ын Ерөнхий сайдаар Балингийн Цэрэндоржийг баталжээ.
Их хурал Нийслэл хотын нэрийн тухай асуудлыг нилээд маргаантай хэлэлцжээ. Зарим төлөөлөгч “Монгол Ардын Намын Бээжин” гэх санал тавихад Б.Цэрэндорж нар Бээжин гэдэг нь Хятад үг тул Улаанбаатар хэмээн нэрлэе гэснээр Их Хурал БНМАУ-ын нийслэл – Улаанбаатар хот гэж баталсан ажээ.
Line 205 ⟶ 207:
Зочид гийчдийн өлмий дор орших утга учир бүхий угалз хээгээр чимэгдэгдсэн уламжлалт зөөлөн тансаг ширмэл ширдэг буйг харж, дээш дахин харваас алтан хөмрөгт халз, унийн завсраар дорнын тансаг торгомсог бүс харагдаж байгаа нь бүхэлдээ л хатуу зөөлөн зохилдсон эрхэм тансаг монгол ордны шинжийг агуулсан байна.
 
[[Ангилал:УлаанбаатарМонгол хотынУлсын хөшөөИх Хурал]]
[[Ангилал:Парламентын ордон]]
[[Ангилал:Улаанбаатарын барилга байгууламж]]
[[Ангилал:Сүхбаатар дүүрэг]]
[[Ангилал:1950-иад онд барьсан]]