Монгол Алтайн нуруу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 29:
 
== Газар зүй ==
Монгол Алтайн нуруу нь [[Говь- Алтайн нуруу]] болон үргэлжлэх ба баруун талдаа Их Нууруудын хотгор, өмнө талдаа Баруун хуурайн хотгортой тус тус хиллэнэ. Монгол Алтайн нурууны ноён оргил нь {{өндөр|4362}} өндөртэй [[Мөнххайрхан уул]] юм. Хүйтэн уулаас {{өндөр|3375}} өндөр [[Гичгэний нуруу]] хүртэл 100 километр орчим урт цувралдан зэрэгцсэн уулсыг [[Алтайн нуруу]] гэнэ. Энэхүү нурууны 3500-4000 метр өндөрт нь [[мөсөн гол]]ууд оршдог. Хамгийн том нь [[Цагаан гол]]ын эхэнд 20 гаруй километр урт үргэлжлэх [[Потанины мөсөн гол]] юм. Алтайн нурууны таван их оргилыг нэрлэвэл, [[Хүйтэн оргил]] {{өндөр|4374}}, [[Найрамдал оргил]] {{өндөр|4082}}, [[Малчин оргил]] {{өндөр|4037}}, [[Бүргэд уул]] {{өндөр|4068}}, [[Өлгий оргил]] {{өндөр|4050}} юм. Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл нийт 650 гаруй уулчид гарчээ. Тус мужийн нутаг нь Баян-Өлгий аймгийн нутгийг бүхлээр нь, Ховд аймгийн ихэнх, Увс, Говь-Алтай аймгийн баруун хэсгийг тус тус хамарна. Уулын орой, хяр, голдуу хавтгай, хажуунууд нь нэлээд эгц буюу өөрөөр хэлбэл ерөнхийдөө эртний тэгшрэлийн гадарга геологийн хожуу үед өргөгдсөн байдалтай ажээ. Энд мөстлөгийн хунх маш ихтэй, уулын ихэнх хажууг чулуун нуранги, асга эзэлсэн, энэ нь ялангуяа өвөр хажууд нь бүр ч их. Физик өгөршил, тэр дундаа хүйтний өгөршилд их өртсөн, ар хажууд нь тагийн дэнж үүссэн байдаг. Олон жилийн болон алаг цоог цэвдэг тархсан ба улирлын хөлдөлтийн гүн нь 2,9-4,5м хүрнэ. Дөрөвдөгчийн мөстлөгийн ул мөр их, ялангуяа хамгийн өндөр баруун хагаст бүр ч элбэг юм.
 
Монгол Алтайн мужид ой мод бараг байхгүй. Зөвхөн Хархираа, [[Түргэний уулсы]]н зүүн хажуу, [[Ховд гол]]ын эх орчмоор тайга орчмын шинэсэн ой тодорхой ареалд тархжээ. [[Сагсай гол]]ын эх, [[Булган гол]]ын дагуу сибирийн шинэснээс бүрдэх хэсэг төгөл ойтой.