Бодис: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
2017 source edit
2017 source edit
Мөр 17:
Цаашид атомын цөмт бүтцийг онолын үүднээс тайлбарлах оролдлого хийгдэн Н.Борын устөрөгчийн атомын онол гарч улмаар атомын электроны хөдөлгөөн, байршлыг түүний энергийн дискрет төлөв байдалтай уялдуулан тайлбарласан квант механик хөгжиж эхлэв. Атомын бүтцийн тухай төсөөллийн цаашдын хөгжилд Э.Шредингерийн онол үүрэг гүйцэтгэсэн. Энэ онолоор устөрөгчийн атомын мөн чанарыг тогтооход нэг атомын дотор квант тоонуудаараа адилхан буюу нэг ижил төлөв байдалд орших хоёр электрон байж болохгүй гэсэн В.Паулийн хоригийн зарчим том алхам болсон.
 
'''[[Нильс Бор|Нильс Хенрик Дэвид Бор]] (1885-1962),''', данийн физикч, 1922 онд Нобелийн шагнал хүртсэн. Атомын бүтцийн мөн чанарийг тодорхойлсон “Борын постулат” гэж хожим нэрлэгдэх гурван үндэслэлийг дэвшүүлсэн. Гариган загвар ба квантлаг төсөөлөл дээр суурьлагдсан атомын онолыг үндэслэгч.
 
'''Эрвин Шредингер (1887-1961).''' Австрийн онолийн физикч, 1933 онд Нобелийн шагнал хүртсэн. Квант механикийн үнднслэгчдийн нэг. Бичил бөөмсийн биелэг ба долгионлог хоёрдмол чанарын математик илэрхийлэл болох релятив бус квант механикийн денамикийн үндсэн тэгшитгэлийг (хожим Шрендигерийн тэгшитгэл) гаргасан.