Бодис: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
2017 source edit
Мөр 1:
'''Бодисын бүтцийн тухай онолын хөгжил''' нь Ямар ч бие маш жижиг хэсгүүдээс бүрэлдэн тогтдог гэсэн санааг бүр эртний Грекийн[[Грек]]ийн философичид дэвшүүлж байжээ. Энэ санааг анх удаа манай тооллын өмнөх V зуунд [[Демокрит]] өөрийн бүтээлдээ дурьдсан байдаг. Түүний бичсэнээр бодис нь атом гэж нэрлэгдэх асар олон тооны үл хуваагдах маш жижиг хэсгүүдээр дүүргэгдсэн орон зай болох ажээ. Нэгэнт бодисыг гаднаас харахад үргэлжилсэн нэп орчин, биет зүйл харагдаж байгаа тул эртний Грект ихэнх эрдэмтэд энэ санааг дэмжиж хүлээж аваагүй. Атомс-үл хуваагдах гэсэн грек үг.
'''Бодисын бүтцийн тухай онолын хөгжил'''
 
Ямар ч бие маш жижиг хэсгүүдээс бүрэлдэн тогтдог гэсэн санааг бүр эртний Грекийн философичид дэвшүүлж байжээ. Энэ санааг анх удаа манай тооллын өмнөх V зуунд Демокрит өөрийн бүтээлдээ дурьдсан байдаг. Түүний бичсэнээр бодис нь атом гэж нэрлэгдэх асар олон тооны үл хуваагдах маш жижиг хэсгүүдээр дүүргэгдсэн орон зай болох ажээ. Нэгэнт бодисыг гаднаас харахад үргэлжилсэн нэп орчин, биет зүйл харагдаж байгаа тул эртний Грект ихэнх эрдэмтэд энэ санааг дэмжиж хүлээж аваагүй. Атомс-үл хуваагдах гэсэн грек үг.
 
Дараа нь Аристотель бодис буюу нэп орчин нь шороо, хий (агаар), гал, ус гэсэн махбодиос бүрдэнэ гэсэн үзэл санааг дэвшүүлснээр атомын тухай шинэ үзэл санаа түүний хөдөлгөөний тухай үзлийн нэгэн адил XVII зууны сүүлч хүртэл ноёлж байв. Харин энэ үеэс бодисыг бүтээдэг маш жижиг хэсгүүд буюу атом байдаг тухай үзэл санаанд итгэдэг Галилей, Ньютон нарын эрдэмтэд гарч ирсэн боловч атомын тухай онолыг бүр химийн шинжлэх ухаан хөгжсөн XVIII зууны сүүлч XIX зууны эхэн үе хүртэл түгээмлээр хүлээн зөвшөөрөөгүй явсаар ирсэн билээ.
Line 35 ⟶ 33:
 
Дулаан багтаамжийн Дебайгийн хууль кристалл торын үүрэндээ нэг атом агуулсан энгийн тогтоцтой бодисын хувьд туршилтын үр дүнтэй сайн тохирдог бөгөөд үүрэндээ хэд хэдэн атом агуулах нийлмэл тогтоцтой кристал тор бүхий бодисын хувьд барагцаалсан үр дүн өгнө. Мөн чөлөөт электроныг агуулаагүй диэлектрик материалын дулаан багтаамж зөвхөн энэхүү фонон хийн дулаан багтаамжаар тодорхойлогдоно. Харин металл зэрэг чөлөөт электроныг агуулсан бодист Дебайгийн хуулиар тодорхойлогдох кристал торын дулаан багтаамжийн зэрэгцээгээр электроны хийн дулаан багтаамж нэмэгдэнэ. Энэ нь электрон хийн дулааны хөдөлгөөнөөр тодорхойлогдох ба металл дахь чөлөөт электроныг фермион (ферми хий) гэж үзэж болох тул түүний дулаан багтаамжийг Ферми Диракийн статистикийг үндэслэн тогтоож болно. Хатуу биед электрон хийн дулаан багтаамж нь абсолют тэг температурын орчимд зонхилох нөлөөлийг үзүүлэх бөгөөд, харин ердийн ба өндөр температурт Дебайгийн хуулиар тодорхойлогдох фонон хийн дулаан багтаамж голлоно. Дебайгийн дулаан багтаамжийн онолд тулгуурлан хатуу биеийн дулаан нэвтрүүдэдтийг тодохойлж болно. Ингэж зөвхөн XIX зууны үеэс л бодисын бүтэц нь жижиг хэсгүүд, тэдгээрийг тойрсон орон зайгаар тогтдог тухай бүр эртнээс байн байн дэвшигдэж байсан таамаглал сая шинжлэх ухааны онол, туршилтын үр дүнд дахин сэргэж баталгаажин бодисын бүтцийн тухай цэгц сургаал болж ирсэн бөгөөд энэ үеэс эхлэн уг таамаглалыг молекул кинетикийн онол гэж нэрлэх болсон.
 
[[Ангилал:Бодис| ]]