Алтайн нуруу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 28:
}}
[[Зураг:GoraBeluha.jpg|thumb|right|Алтайн ноён оргил<br />[[Катунийн нуруу|Хатаны нуруу]]ны [[Белуха]]]]
'''Алтай''' ([[худам монголоор]] [[Зураг:Altai.png]] ''алтаи'', бусад зүйлсээс ялгаж '''Алтайн нуруу''') нь [[Монгол Улс]], [[ОХУ]]-ын Дорнод [[Сибирь]], Казахстан, Хятад улсуудын газар нутгийг дамнан орших [[Нуруу (газарзүй)|нуруу]] юм. Монгол улсын баруун хэсэгт баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон уулс. Алтай таван богдоос Гичгэний нуруу хүртэлх хэсгийг "Монгол Алтай", Гичгэний нуруунаас Хурхын уул хүртэлхийг "Говь-Алтай" хэмээнэ. Зүүн талд нь [[Увс нуур]], [[Хяргас нуур]] зэрэг олон [[нуур]] бүхий [[Их нууруудын хотгор]] оршино. [[Мөнх цас]]ны доод хязгаар нь зүүн хэсгээрээ далайн түвшнээс дээш 1875м{{өндөр|1875}}, баруун хэсгийн хойд тал нь 2010м{{өндөр|2010}}, өмнөд тал нь 2340м{{өндөр|2340}} бөгөөд мөнх цаст оргил олонтой. Монгол алтайд [[Цэнгэл хайрхан]] 3943м{{өндөр|3943}}, Мөнх[[Мөнххайрхан хайрхануул|Мөнххайрхан]] 4362м{{өндөр|4362}}, [[Мөст хайрхан]] 3934м{{өндөр|3934}}, [[Сайр уул]] {{өндөр|3984 м}}, [[Цамбагарав]] 4208м{{өндөр|4208}} зэрэг мөнх цаст олон оргилууд бий. Алтайн нурууны хамгийн өндөр цэг [[Таван богд]] буюу [[Хүйтэн оргил]] 4374м{{өндөр|4374}} нь Монгол Улсын хамгийн өндөр цэг юм.
 
Уулын нэрийг монгол хэлний "[[алт]]тай" буюу алтны ордтой уул гэсэн үгнээс үүсэлтэй гэж ихэнх эрдэмтэд үздэг. Тухайлбал Финландын хэл судлаач [[Густав Йон Рамстедт|Рамстедт]] энэ хувилбарыг дэмжжээ. Эртний хятад сурвалжид Алтайг «Цзиньшань» — «алтан уул» гэснээс үзэхэд үнэхээр ийм нэртэй байсан нь батлагддаг. Мөн түрэг хэлний "ал" - "улаан", "таг" - "уул" (улаан уул) эсвэл "алтын" "алтун" -"алтан", "таг" -уул ([[Алтын нуруу]]) гэсэн үгнээс гаралтай гэсэн өөр нэг таамаг байгаа ч монгол үг Алтайн нэртэй хамгийн төстэй байдаг. Монголчууд газар усны нэрэнд [[Тарвагатайн нуруу]], Гачуурт гэх мэт "тай, тэй, т" гэх мэт хамтатгахын тийн ялгалын нөхцлийг хэрэглэдэг.