Эстони: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
түүх, улс төрийн тогтолцоо
Мөр 88:
Урд талаараа [[Латви]] (343 км зурвас), зүүн талаараа [[Орос]] (338.6 км) гэх хоёр улстай газраар хиллэдэг.<ref>[http://web.archive.org/web/20110721204649/http://www.eesti.ee/eng/riik/eesti_vabariik/ Estonian Republic]. Official website of the Republic of Estonia (in Estonian)</ref> Балтын тэнгисийн цаана өрнө зүгт [[Швед]], умар зүгт [[Финланд]] хоёр улс Эстонид илүү ойр байрладаг.
 
Эстони 45,227 км² (дэлхийд 132-р том) газар нутагтай, 20102020 оны үед1 дүгээр сарын байдлаар 1.3328 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байсан юм.<ref name="хүн ам"/> Нэгж км²-т 29 хүн (дэлхийд 181-р шигүү ) оногдож байна. Газар нутаг, хүн амын тоогоор харьцангуй жижиг улсад тооцогдоно.
 
== Түүх ==
Сүүлийн зуун жилийн түүхийг сөхвөл Эстон [[Хаант Орос Улс|Хаант Оросыг]] мөхсөний дараа 1918 онд дараа тусгаар тогтнолоо зарлаж, хөрш улсууддаа эзлэгдэх шахаж, хориод жил тусгаар байсны дараа [[дэлхийн II дайн]]ы дараа [[ЗХУ]]-ын бүрэлдэхүүнд орж [[ЗХУ|15 БНУ]]-ын нэг болсон. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогносон юм.
13 дугаар зуунаас Германы эрхшээлд байж байгаад 17 дугаар зуунд "Ливоны дайн"-ы үр дүнд Умард хэсэг нь Шведын эрх мэдэлд шилжсэн. Швед, Оросын хаант улс хоорондын "Умардын дайн"-ны тогсгол болсон "Ништадын энхийн гэрээ"-ний дагуу Оросын хаант улсын бүрэлдэхүүнд 1721 онд орсон байна. Эстон нь [[Хаант Орос Улс|Хаант Оросыг]] мөхсөний дараа 1918 онд дараа тусгаар тогтнолоо зарлаж, 1920 оны 6 дугаар сард Үндсэн хуулиа баталж парламентын Бүгд найрамдах улс болжээ. 1921 оны 9 дүгээр сарын 22-нд "Үндэстний Лиг"-д гишүүнээр элссэн байна.
 
ЗХУ, Герман хоёрын Европт газар нутагт хуваан нөлөөлөх тохиролцооны дагуу 1939 оны 9 дүгээр сард ЗХУ, Эстони Улс хооронд "Харилцан туслалцах Пакт" /Пакт о взаимопомощи/ байгуулж 1940 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт орсон байна. Эстони ЗХУ-ын бүрэлдэхүүнд 1940-1991 онуудад багтаж ирсэн. 1991 онд ЗХУ задран унахад Эстони тусгаар тогтнолоо сэргээсэн юм.
 
1990 оны 5 дугаар сарын 8-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Эстони Улсын Дээд Зөвлөл "Бүгд Найрамдах Эстони Улсын 1938 оны Үндсэн хуулийг сэргээж буйг" хууль баталж 1991 оны 8 дугаар сарын 20-нд Эстони Тусгаар тогтнолоо баталгаажуулсан бөгөөд мөн оны 9 дүгээр сарын 17-нд НҮБ-д гишүүнээр элссэн байна. 2004 оны 5 дугаар сарын 1-нд Европын Холбооны, НАТО-гийн гишүүн болжээ.
 
== Улс төрийн тогтолцоо ==
1992 онд баталсан Үндсэн хуулийн дагуу Эстоний ард түмний дээд эрх мэдэлтэй бие даасан ардчилсан парламентын Бүгд найрамдах улс юм. Хууль тогтоох эрх мэдэл шууд сонгуулийн пропорциональ системээр сонгогдсон 101 гишүүний нэг Танхимтай парламент-Риигикогид юм. Тус улсын 18 нас хүрсэн иргэд 4 жилийн хугацаатай Парламентын сонгуульд оролцох эрхтэй. Хамгийн сүүлчийн парламентын сонгууль 2019 оны 3 дугаар сард болсон. Парламентад 21 нас хүрсэн, санал өгөх эрхтэй Эстони улсын иргэн нэр дэвшиж болно. Риигикогын сонгууль өмнөх сонгуулиулаас хойш дөрөв дэх жилийнхээ 3 дугаар сарын эхний ням гарагт болдог хуультай. Зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэрээр хугацаанаас өмнө сонгууль зарлаж болно (одоог хүртэл ийм сонгууль болоогүй). Риигикогугийн сонгуулийн журмыг "Риигикогу сонгуулийн тухай хуул"-иар тогтоодог. Сүүлийн сонгулийн бүрэлдэхүүн:
 
* Шинэчлэлийн нам- 34 гишүүн;
* Төв үзлийн нам-25 гишүүн;
* Эстонийн Консерватив Ардын нам- 19 гишүүн;
* "Эх орон" нам - 12 гишүүн;
* Эстонийн Социал-демократ нам- 10 гишүүн;
* Нам бус -1 гишүүн.
 
 
Төрийн тэргүүн болох Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар Парламентын гишүүд нууц санал хураалтаар сонгодог байна.
 
Парламентад олонх болсон намын удирдагч Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд болдог. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд санал болгож парламентын дэмжлэг аваад Ерөнхийлөгчөөр батлуулдаг байна.
 
== Хүн ам ==
2011 оны тооллогоор хүн амын 68.7% (889,770)-ийг [[Эстоничууд]], 24.8-ийг [[Оросууд]], 6.5%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна.<ref>[http://www.stat.ee/34278 census 2011]</ref> Эстоничуудын [[Эстони хэл]] улсын цор ганц албан ёсны хэл болно. Эстони орон хэдий газар нутгийн байршлаар Балтын гэх боловч Эстони хэл нь [[Балт хэлнүүд|Балт төрлийн]] хэл биш харин [[Урал хэлний язгуур|Урал язгуурын]] [[Фин хэлнүүд|Фин]] төрлийн хэл болохын хувьд Эстоничууд [[Финчүүд]]тэй илүү хамаатай ард түмэн юм.
 
Эстони улсын нутаг дэвсгэр эхлээд 15 нэгжид хуваагддаг. [[Эстони хэл|Эстониор]] ''"maakond"'' ({{lang-ru|уезд}}; {{lang-en|county}}) гэх энэ нэгж дунджаар 4,742 км² нутаг, 90 мянган хүнийг харьяалдгаас үзвэл монголоор «[[хошуу]]» гэж нэрлэж болохуйц юм. Эсвэл нарийн тооцохгүйгээр «[[муж]]» гэж ойлгож болно. Эстонид нийслэл [[Таллин]] (20102020 онд 411426,980538 мянган оршин суугчтай байв), [[Тарту]] (103,284), гэхНарва-57 бумаас олонмянган хүнтэй хоёр лгурван хот байдаг.
 
== Цахим холбоос ==