Дулдуйтын Данзанравжаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
66.181.188.145 (Яриа) хэрэглэгчийн 571980 засварыг цуцлах
Tag: Undo
Түдэв тахилчийн ач Зундуйн Алтангэрэл
Мөр 31:
1856 онд Манжийн хаан Данзанравжааг дарахын тулд түүний архинд дуртайг ашиглан нутгийн хөгшин ноёны бэлэвсэн хатнаар хор өгүүлжээ. Өөрт нь хор өгөх гэж ирээд байгааг мэдсэн атлаа “өрөөл бусдыг ингэж олон удаа зовоохоо больё, үхэх цаг маань ирсэн бололтой” хэмээгээд хортой архийг уучихаад, нөгөөх бэлэвсэн залуу хатанд зориулан “Ертөнц авгайн жам” гэдэг шүлэг бичээд нас баржээ. Манжийн хаан нас барсны маргаашнаас нь эхлээд бүх сургууль, театр, хийдийг нь хаалгажээ. Равжаа хутагтын дэргэд байсан Түдэв гэдэг тахилч лам эдэлж хэрэглэж байсан бүгдийг нь яаравчлан цуглуулж, шарилыг нь занданшуулаад Хамарын хийдэд хийж бунхан болгоод, Манжийн хуулинд байх “булш бунханд хүрч болохгүй” гэсэн заалтыг овжин ашиглаж хамгаалж авч үлдсэн түүхтэй. Түдэв тахилчийн үр удам үе улиран Равжаа хутагтын өвийг хамгаалж ирсээр 1938 онтой золгожээ. Эд хэрэглэлийг нь 1500 авдарт багтааж хадан агуйд хийх, газарт булах зэргээр нуух гэж оролдсон боловч Дотоод яамныханд баригдан илэрсээр зөвхөн 68 авдар л үлдэж чадсан байна. Данзанравжааг ноёрхогч ангийн төлөөлөгч хэмээн үзэж, бүтээл ба намтар түүх нь олны хүртээл болохоос болгоомжилж түүний үлдээсэн өвийн зүйлсийг бүгдийг устгасан юм.
 
Эдүгээ Түдэв тахилчийн ач [[Зундуйн Алтангэрэл]] Сайншанд хотод 1200 гаруй үзмэртэй “Гиваадин Равжаалин” музейг байгуулж захирлаар нь ажиллаж байна. Гиваадин Равжаалин гэдэг нь “буянаар машид арвижин дэлгэрсэн орон” гэсэн утгатай ажээ. Музейд Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэглэл, хэвлэмэл зохиол бүтээл, эх гар бичмэлүүд, театрын хувцас хэрэглэл, макет, сүмийн сонин хачин эд зүйлсүүд, Тан улсын үеийн модон бар, энэтхэгийн их йогуудын уран зураг, Япон самурайн сэлэм, монгол урчуудын бүтээл зэрэг тэр үеийн дотоод гадаад хүмүүсийн бэлэглэсэн, бүтээсэн ховор нандин зүйлсийг дэлгэн тавьжээ.
 
2006 онд ЮНЕСКО “Данзанравжаагийн жанч халсны 150 жил” гэж тэмдэглэх шийд гаргаж, шүлгүүдийг нь англи хэл дээр орчуулсан билээ.