Зураасан код: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Yahya (Яриа) хэрэглэгчийн 638884 засварыг цуцлах
Tags: Blanking Undo Reverted
б GS1 Mongolia (яриа)-н хийсэн засваруудыг Yahya-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1:
[[Файл:UPC A.svg|thumb|right|Зураасан код]]
'''Зураасан код''' эсвэл '''Баркод''' ({{lang-en|Barcode}} ''bar'' - тулгуур) нь [[оптоэлектроник]]ээр унших боломжтой [[бичиг үсэг|бичгийг]] нэрлэх ба энэ нь төрөл бүрийн өргөнтэй, паралель зураас болон хоосон зайнаас бүрддэг.
 
== Түүх ==
{{хянах}}
Филадельфи дахь Дрекселийн хүрээлэнгийн төгсөх ангийн оюутан '''Норман Жозеф Вүүдланд''' орон нутгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд арилжаа хийхэд төвөгтэй байсан үйл явцыг хэрхэн хурдасгах талаар бодож байв.
1948онд тэрээр Миами дахь өвөө, эмээгийндээ зочилж, далайн эрэгт суун хурууны үзүүрээрээ элс самнаж байтал нэгэн бодол түүнд зурсхийн орж ирсэн нь Морзе кодоор мэдээлэл дамжуулахдаа цэг, зураас ашигласантай адил бараа бүтээгдэхүүний мэдээллийг кодлохын тулд өргөн, нарийн зураасуудыг ашиглаж болно хэмээн боджээ. Түүний зохион бүтээсэн дартсны бухын нүд мэт хэлбэртэй тахин судлууд нь бүтээгдэхүүний болон үнийн мэдээллийг хангалттай агуулж чадахаар байв.
 
Энэ санаа нь хэрэгжих боломжтой байсан боловч тухайн үед тийм технологийг зохион бүтээх нь цаг хугацаа, зардал мөнгө их шаардаж байв. Улмаар дэвшилтэт технологи, компьютер, лазер зохион бүтээгдсэнээр энэ санаа илүү бодитойгоор хэрэгжих боломжтой болсон төдийгүй зураасан кодны систем дахин судлагдаж, жил ирэх тусам бие даан хөгжиж, боловсронгуй болсоор байжээ. 1970-аад оны эхээр IBM-ийн (International Business Machines Corporation) инженер Жорж Лорер, Вүүдландын бухын нүдэн загвараас илүү тэгш өнцөгт хэлбэрийн загвар нь илүү нягтралтай, мэдээллийг маш түргэн хугацаанд компьютерт дамжуулж чадахыг олж мэджээ.
 
== Цахим холбоос ==
{{Commons|Barcode|Зураасан код}}
{{Wiktionary}}
* [http://news.bbc.co.uk/1/hi/sci/tech/1820532.stm ''In praise of the barcode''.]
 
[[Ангилал:Зураасан код| ]]