Хорлоогийн Чойбалсан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 105:
Сталин БНМАУ-ыг [[Дэлхийн хоёрдугаар дайн|Дэлхийн II дайны]] төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг ЗХУ-ын [[Өвөр Байгалийн фронт]]ын мото-механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, [[Өвөр Монгол]]ын нутгийн чөлөөлөхөд оролцлоо.
 
1945 оны 9 сард Сталины шахалтад автсан Хятад, монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу [[Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт|10-р сарын 20-ны өдөр бүх нийтийн санал хураалт]] зохион байгуулж, монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
 
Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. Эрдэмтэн зохиолч [[Цэндийн Дамдинсүрэн]] "Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл"-дөө:
Мөр 115:
Хосгүй түүхт их хэргийг<br />
Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!</blockquote>
хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, "шалгарсан жолоодогч" хэмээн хүндэтгэж байлаа.Монголчууд өөрсдийгөө 1921 онд тусгаар тогтносон улс гэж үздэг байсан ч үнэн хэрэг дээрээ улаантны харгис дэглэм тогтсон, Москвагаас хараат, Зөвлөлт улсын хавсарга болсон коммунист улс байв. Зөвлөлтийн коммунистууд Монгол улсын Ерөнхий сайд байсан 4 хүнийг Москвад дуудан аваачиж монголын тусгаар тогтнолыг тунхагласан өдөр тэднийг буудан хөнөөж байлаа.Энэ бол тусгаар тогтнолын илрэл биш. Энэ бол Монгол улс тусгаар улс болоогүй байсны шинж тэмдэг юм.
 
== Нийгмийн бүтээн байгуулалт ==