Монголын Баруун хил хамгаалалтын түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 56:
Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт удаа дараа чухал үүрэг гүйцэтгэж явсан ба хятадын цэргийн ангид тулган шаардах бичиг хүргэх хатуу даалгавар авч, дайсны үүрэнд элчээр очиж харгис тамлалтанд амь эрсэдсэн ард Б.Бадам БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдаж, алдар гавъяа нь манай хилчдийн түүхэнд мөнхжин үлдсэн юм.
[[Файл:Mongol ulsiin baatar hilchid.jpg|thumb|281x281px|Баруун хилийн дайнаас төрсөн Монгол улсын баатарууд]]
-1948 оны 6 дугаар сард Булган сумын 24 дүгээр отрядын 4 дүгээр морьт сумангийн улстөрийн орлогч [[Авирмэдийн Чогров]] нь нэг цэргийн хамт застав руугаа явж байгаад Алтай, Үенч сумын заагт нутгийн айл Гэцэлийнд бууж цайлах зуур Хасгийн 20 гаруй морьт дээрэмчид гэндүүлэн барьсан бөгөөд өөрийн цэргээ хэл хүргүүлэхээр зугтаалгаж чадсан ч өөрөө зэрлэгээр тамлуулан амь үрэгдсэн байсныг 4 дүгээр морьт сумангийнхан нь тус дээрэмчдийг устгах үедээ олж илрүүлжээ. А.Чогров нь заставтаа боловсрол мэдлэг өндөртэйд орж байснаас гадна 1941 онд цэрэгт татагдсанаасаа хойш хасгийн дээрэмчдийг олж илрүүлэх, даран устгахад удаа дараагийн онцгой гавъяа байгуулж байсан учраас "Бид ялав" тэмдэг, Цэргийн яамны "Жуух бичиг" зэргээр шагнагдаж, бага даргаас улстөрийн орлогч хүртлээ дэвшиж байжээ. Хасгийн олон халдлагыг зогсоож байсанд өс санасан хасгийн дээрэмчид зам дагуу байрладаг Гэцэл гэх айлд тусгайлан захиж, А.Чогровыг ирсэн даруйд нь хэл хүргүүл, тэгвэл танайхыг зүгээр өнгөрөөнө гэсэн утгатай хатуу даалгавар өгч байж А.Чогровыг барьсан байсан талаар тухайн үед хамт алба хааж байсан буурлууд дурсан ярьж байжээ.
 
Ийнхүү баруун хилээр хасгийн Оспаны үлдэгдэл дээрэмчид тонуулчид үе үе, хэсэг бүлгээрээ нэвтрэн орж ирж дээрэм тонуул хийж байсан нь 1952 оны сүүл үед эцэслэн намжсан юм. Монгол улсад 15 баатар байдгаас 9 нь баруун хилийн дайнаас төрөн гарчээ. Баруун хязгаарт нийтдээ 62 удаагийн тулгаралт болж байжээ. Дээрх баруун хилийн дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуул, орон нутгийн иргэд болон хилийн цэрэгт туслах сайн дурын отрядын бие бүрэлдэхүүнтэй нийт 25000 гаруй хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг. Тэднээс 2018 оны байдлаар 50 гаруй хүн амьд сэрүүн байжээ.