Авирмэдийн Чогров: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Авирмэдийн Чогров нь 1919 оны зун Ховдын хязгаарын Алтайн Урианхайн Дархан гүний хошууны ну..."
 
No edit summary
Мөр 3:
1948 оны 6 дугаар сард Булган сумын 24 дүгээр отрядын 4 дүгээр морьт сумангийн улстөрийн орлогч Авирмэдийн Чогров нь нэг цэргийн хамт застав руугаа явж байгаад Алтай, Үенч сумын заагт нутгийн айл Гэцэлийнд бууж цайлах зуур Хасгийн 20 гаруй морьт дээрэмчид гэндүүлэн барьсан бөгөөд өөрийн цэргээ хэл хүргүүлэхээр зугтаалгаж чадсан ч өөрөө зэрлэгээр тамлуулан амь үрэгдсэн байсныг 4 дүгээр морьт сумангийнхан нь тус дээрэмчдийг устгах үедээ олж илрүүлжээ.
Хасгийн олон халдлагыг зогсоож байсанд өс санасан хасгийн дээрэмчид зам дагуу байрладаг Гэцэл гэх айлд тусгайлан захиж, А.Чогровыг ирсэн даруйд нь хэл хүргүүл, тэгвэл танайхыг зүгээр өнгөрөөнө гэсэн утгатай хатуу даалгавар өгч байж А.Чогровыг барьсан байсан талаар тухайн үед хамт алба хааж байсан буурлууд дурсан ярьж байжээ.
 
== Мөн үзэх ==
* [[Монголын Баруун хил хамгаалалтын түүх]]