Монголын Баруун хил хамгаалалтын түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Бас нэгэн гавъяа байгуулж харамсалтайгаар нас барсан удирдагч хүний талаар нэмсэн.
Зураг нэмсэн
Мөр 2:
 
==Монгол улсын хилийн түүх, Богд хаант Монгол улс==
[[Файл:Монголын хошуудын зураг.jpg|thumb|317x317px|20-р зууны эхэн үеийн Монгол орон]]
Монгол улсын өмнөт хил нь 1695-1850 онд орон нутгийн хэмжээнд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдэн тогтоогдсон түүхтэй.
Манж Чин улсын ноёрхлыг эсэргүүцсэн бослого, хөдөлгөөнүүд ХХ зууны эхээр Хятад, Монгол улсад өрнөж, Халхын ноёдын төлөөлөгчид Хаант Орос улсаас дэмжлэг авч, Манжийн захиргааг халж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жибзундамбыг хаан ширээнд өргөмжлөн улсын нэрийг Монгол хэмээн төрт ёсоо дахин сэргээв.
Line 42 ⟶ 43:
 
-1947 оны долдугаар сарын наймны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр 100 гаруй морьт дайсан хил зөрчин орж иржээ. Их Харгайт голын хавцлын аманд Дамжигийн усан дахь II сумангийн төвөөс заставын улстөрийн орлогч н.Хаянхярваа ахлагчтай 10 хүний бүрэлдэхүүнтэй нууц манаа, дайсан голын хавцал уруудан ирж байгааг илрүүлэн 400 метрт ойртон ирэхэд нь анги руугаа байлдагч Ч.Пилжээг холбоо бариулахаар явуулжээ. Харин өөрсдөө толгойн оройг эзлэн хориглолт хийсэн байна. Дайсан 300-гаад метр ойртон ирмэгцээ газрын бартаанд далдлагдан, миномёт, пулемётынхоо галаар постын хориглолтын баруун өмнө ба баруун талаас нь галлан явганаар давшиж эхэлжээ. Дайсны эхний дайралтын өөдөөс хариу өгч байсан байлдагч Э.Архад, Т.Баян нар алагдаж, байлдагч Н.Дандархайдав шархдан арын байранд гарах гэж байгаад дайсны суманд оногдож амь үрэгджээ.
[[Файл:Б.Гиваан.jpg|thumb|107x107px|Монгол улсын баатар Бэгзийн Гиваан]]
 
Хориглолтын баруун үзүүр болох оройны бяцхан товгор дээр хориглосон тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг дайснууд хүч түрэн бүслэв. Тэд дайсанд бүслэгдсэн хэдий ч бууж өгөхийг хүссэнгүй. Дайсан бөөнөөрөө байгаа хэсэг рүү гранат шидэн баатарлагаар тулалдсаар дайсны суманд өртөн амь үрэгджээ. Байлдагч Л.Даваадорж нь амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн гишүүний батлахаа чулуун дор нуусан байсан гэдэг.
 
Эх орондоо гавъяа байгуулж, дайсантай баатарлаг тулалдаж амиа алдсан Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарыг БНМАУ-ын баатар цол, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нарыг Улаан тугийн одонгоор нэхэн шагнажээ. Харин заставын улстөрийн орлогч н.Хаянхярвааг Улаан тугийн одон, байлдагч Ч.Пилжээг байлдааны медалиар шагнасан аж.
[[Файл:Л.Даваадорж.jpg|thumb|107x107px|Монгол улсын баатар Лхүнрэвийн Даваадорж]]
 
-1947 оны тавдугаар сарын 13-ны өдөр Байтаг богдын баруун үзүүрээр хил нэвтрэн орж ирсэн дайснууд тухайн район орчимд бэхлэлт хийж байрлажээ. Энэ нь Байтаг богдын орчмын нутаг дэвсгэрийг Хятад улсын нутаг дэвсгэр хэмээн үзэж эзлэн авах зорилгоор цэрэг зэвсгийн хүч хэрэглэхээр зэхэж буй нь тодорхой болжээ. Энэ үед ойролцоох Уушгийн усан дээр түр байрласан н.Санжаа ахлагчтай хилчид рүү дайсны 30-аад хүнтэй морьт групп довтлон бага дарга н.Рааш, цэрэг н.Наваан нарын амийг бусниулжээ.
 
Тиймээс нам засаг гоминданы харгис хүчний хорт санааг урьдчилан мэдэж тэдний өдөөн хатгалгад тэвчээртэй хандан 48 цагийн дотор Монгол улсын нутаг дэвсгэрээс гарах хугацааг тогтоосон тулган шаардах бичгийг 2 ардаар элч болгон хүргүүлэх, энэ үед ямар нэгэн тулгаралт гаргахгүй байх зарчмыг хатуу үүрэгджээ. Маршал Х.Чойбалсангийн өгсөн эл даалгаварын дагуу зургадугаар сарын 2-ны өдөр тулган шаардах бичгийг Ховд аймгийн Булган сумын ард Б.Бадам, Б.Чулуундай нараар хүргүүлжээ. Гэтэл дайсны тал элч Б.Бадамыг авч үлдэн Б.Чулуундайг буцаасан байна.
[[Файл:Б.Бадам.jpg|thumb|103x103px|Монгол улсын баатар Баясгалангийн Бадам]]
 
Улмаар Хятадууд манай талаас тавьсан тулган шаардах бичгийг үл тоон байрлалаа бэхжүүлэн, бэхлэлт, хориглолт хийж эхэлжээ. Тиймээс зургадугаар сарын тавны өдөр хошууч генерал н.Шагдаржавын командалсан цэргийн яамны тусгай групп, нисэх хүчний эскадриль хүч хавсран цохилт өгч хятадын цэргийг өөрийн хилээс хөөж гаргасан байдаг. Үүний дараа Хятадын цэргийн байрлаж байсан газар шалгалт хийхэд манай элч Б.Бадамыг маш зэрлэгээр тамлан алсан байжээ.
 
Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт удаа дараа чухал үүрэг гүйцэтгэж явсан ба хятадын цэргийн ангид тулган шаардах бичиг хүргэх хатуу даалгавар авч, дайсны үүрэнд элчээр очиж харгис тамлалтанд амь эрсэдсэн ард Б.Бадам БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдаж, алдар гавъяа нь манай хилчдийн түүхэнд мөнхжин үлдсэн юм.
[[Файл:Mongol ulsiin baatar hilchid.jpg|thumb|281x281px|Баруун хилийн дайнаас төрсөн Монгол улсын баатарууд]]
-1948 оны 6 дугаар сард мөн заставын 4 дүгээр морьт сумангийн улстөрийн орлогч Авирмэдийн Чогров нь нэг цэргийн хамт застав руугаа явж байгаад Алтай, Үенч сумын заагт нутгийн айл Гэцэлийнд бууж цайлах зуур Хасгийн 20 гаруй морьт дээрэмчид гэндүүлэн барьсан бөгөөд өөрийн цэргээ хэл хүргүүлэхээр зугтаалгаж чадсан ч өөрөө 29-хөн насандаа зэрлэгээр тамлуулан амь үрэгдсэн байсныг 4 дүгээр морьт сумангийнхан нь тус дээрэмчдийг устгах үедээ олж илрүүлжээ. А.Чогров нь хасгийн дээрэмчдийг олж илрүүлэх, даран устгахад удаа дараагийн онцгой гавъяа байгуулж байсан учраас, мөн дээр заставтаа боловсрол мэдлэг өндөртэй байсныг үнэлж улстөрийн орлогч хүртлээ дэвшиж байжээ. Өмнөх өс хонзонгоо нэхсэн хасгийн дээрэмчид зам дагуу байрладаг Гэцэл гэх айлд тусгайлан захиж, А.Чогровыг ирсэн даруйд нь хэл хүргүүл, тэгвэл танайхыг зүгээр өнгөрөөнө гэжгэсэн утгатай хатуу даалгаждаалгавар өгч байж А.Чогровыг барьсан талаар тухайн үед хамт алба хааж байсан буурлууд дурсан ярьж байжээ.
 
Ийнхүү баруун хилээр хасгийн Оспаны үлдэгдэл дээрэмчид тонуулчид үе үе, хэсэг бүлгээрээ нэвтрэн орж ирж дээрэм тонуул хийж байсан нь 1952 оны сүүл үед эцэслэн намжсан юм. Монгол улсад 15 баатар байдгаас 9 нь баруун хилийн дайнаас төрөн гарчээ. Баруун хязгаарт нийтдээ 62 удаагийн тулгаралт болж байжээ. Дээрх баруун хилийн дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуул, орон нутгийн иргэд болон хилийн цэрэгт туслах сайн дурын отрядын бие бүрэлдэхүүнтэй нийт 25000 гаруй хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг. Тэднээс 2018 оны байдлаар 50 гаруй хүн амьд сэрүүн байжээ.
-1948 оны 6 дугаар сард мөн заставын 4 дүгээр морьт сумангийн улстөрийн орлогч Авирмэдийн Чогров нь нэг цэргийн хамт застав руугаа явж байгаад Алтай, Үенч сумын заагт нутгийн айл Гэцэлийнд бууж цайлах зуур Хасгийн 20 гаруй морьт дээрэмчид гэндүүлэн барьсан бөгөөд өөрийн цэргээ хэл хүргүүлэхээр зугтаалгаж чадсан ч өөрөө 29-хөн насандаа зэрлэгээр тамлуулан амь үрэгдсэн байсныг 4 дүгээр морьт сумангийнхан нь тус дээрэмчдийг устгах үедээ олж илрүүлжээ. А.Чогров нь хасгийн дээрэмчдийг олж илрүүлэх, даран устгахад удаа дараагийн онцгой гавъяа байгуулж байсан учраас, мөн дээр заставтаа боловсрол мэдлэг өндөртэй байсныг үнэлж улстөрийн орлогч хүртлээ дэвшиж байжээ. Өмнөх өс хонзонгоо нэхсэн хасгийн дээрэмчид зам дагуу байрладаг Гэцэл гэх айлд тусгайлан захиж А.Чогровыг ирсэн даруйд нь хэл хүргүүл, тэгвэл танайхыг зүгээр өнгөрөөнө гэж хатуу даалгаж байж А.Чогровыг барьсан талаар тухайн үед хамт алба хааж байсан буурлууд дурсан ярьж байжээ.
 
Ийнхүү баруун хилээр хасгийн Османы үлдэгдэл дээрэмчид тонуулчид үе үе, хэсэг бүлгээрээ нэвтрэн орж ирж дээрэм тонуул хийж байсан нь 1948 оны сүүл үед эцэслэн намжсан юм.
 
==Монгол улсын баруун болон өмнөд хилийн баталгаажуулалт==