Тогоочийн Балданцэрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
2017 source edit
Мөр 1:
'''Тогоочийн Балданцэрэн''' (1902-1939) нь Монголын[[Монгол улс|Монгол]]ын Цэргийн төв клубийн хөгжмийн даргаар ажиллаж байсан хүн юм.
 
Тэрээр 1902 онд Нийслэл хүрээнд мэндэлсэн. Ардын хувьсгалын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэгт элсэн гадаадын эзлэн түрэмгийлэгчидтэй Улаан хад, Их хүрээ, Замын-Үүдэд тулалдаж явсан журамт цэрэг, ардын хувьсгалын партизан байлаа. 1922 оноос Үлээвэр хөгжимд суралцан хөгжмийн мэргэжил эзэмшиж, Хязгаарын болон төвийн цэргийн ангиудад хөгжмийн сургагч багш, удирдаачаар олон жил ажилласан туршлагатай хөгжмийн мэргэжилтэн байв. 1931 оны 12-р сарын 3-нд Бүх цэргийн зөвлөлийн 27 тоот тушаалаар Бүх улаан цэргийн хөгжмийн капельмейстрээр анх томилогдож, Цэргийн үлээвэр хөгжмийн хамтлагуудыг мэргэжлийн талаар нэгтгэн удирдаад зогсоогүй Үндэсний дуу хөгжмийн урын санг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүний нэг юм.