Богд хан уул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
б 202.179.27.8 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 6:
== Газарзүй ==
 
Газар зүйн нөхцөл, газрын гадрагын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн [[Цэцээ Гүн]], 2256 747474747%-&-&-4_трметр өндөрт орших [[Түшээ гүн]] хэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. Газарын хэмжээнд [[Чулуун нүүрсний галавын үе]]д (350-205 сая жилийн тэртээ) хуримтлагдсан [[тунамал чулуулаг]], [[Мезозойн эрин]]ий [[Триасын галав]]ын сүүлч, [[юрийн галав]] (T3-J1) ын эхээр (130 сая жилийн өмнө) үүсч бүрэлдсэн боржин чулуу, мөн уулын бэл, хормой, гуу жалга орчимд сэвсгэр хурдас тархаж байдаг. Тогтцын хувьд Богд Хан Уул Хангай, Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнөд
талд оршдог. Богд Хан Уул нь [[Хэнтийн нуруу]]ны ай савд багтах боловч гол нуруунуудаас саланги орших бөгөөд өндрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр тэнд ой, тайгын ландшаф голлох байр эзлэж, Монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болно. Чухамдаа Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших босоо бүсшил бүхий уулсын тогтоцтой ажээ. Богд Хан Ууланд [[таг]], [[уулын тайга]], [[уулын ой]], [[уулын хээр]], [[уулын хуурай хээр]] зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Энэ ууланд мөстлөгийн буюу мөсөн галавын ул мөр ховор, зөвхөн хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байжээ.