Домэйн нэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
1
Tag: Reverted
Мөр 5:
Домайн нэрийн систем нь интернэтийн нөөц эсвэл хувийн сүлжээ мөн компьютер, үйлчилгээнүүдэд хэрэглэгддэг хуваарилалтын шаталсан нэрийн систем юм. Энэ нь тогтоогдсон обьектын төрөл бүрийн мэдээллийг түүний харгалзах домэйн нэртэй нь холбож өгдөг. Үүний хамгийн их хэрэглэгддэг нийтлэг хэрэглээ нь дэлхий даяар тархан байрласан компьютерүүдийн үйлчилгээ болон хэрэглээний зорилгоор тэдгээрийн домайн нэрийг нь тоон IP хаяг руу нь хөрвүүлэх үйлдэл юм. Хуваариласан түлхүүр үгэнд суурилан дахин чиглүүлэх үйлдлийг дэлхий дахинд хангаж байгаа домайн нэрийн систем нь интернэтийн салшгүй нэг функц нь мөн юм.
 
Ихэвчлэн хэрэглэгддэг домэйн нэрийн систем нь интернэтэд зориулагдсан утасны лавлахтай төстэй байдлаар тайлбарлагддаг. Тодруулбал компьютерийн хостын нэрийг IP хаяг руу хөрвүүлдэг. Жишээлбэл: домайн нэр нь: www.example.com -ийг 192.0.43.101 (IPv4) болон 2001:500:88:200::10 (IPv6) гэсэн IP хаягууд руу хөрвүүлнэ гэсэн үг юм. Утасны лавлахаас ялгаатай шинж чанар нь төгсгөлийн хэрэглэгчийн үйлчилгээний байрлал болон сүлжээний өөрчлөлтөөс үл хамааран маш хурдан өөрчлөлт оруулж болдог бөгөөд ингэснээр таны сүлжээ, байрлал зэрэг мэдээлэл өөрчлөгдсөн хэдий ч өмнө нь хэрэглэж байсан домайн нэрээ үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог. домайн нэрийн систем нь хэрэглэгчдэд компьютер эсвэл үйлчилгээ чухам яг хаана байрлаж байгааг нь мэдэх шаардлагагүйгээр утга учиртай хэлбэржсэн байрлалын нөөц URLs (Uniform Resource Locators) мөн е-мэйл хаягийг хэрэглэж болох давуу талыг олгодог. домайн нэрийн систем нь домайн бүрийн баталгаажсан нэрийн серверийн (authoritative name servers) тодорхойлсноор домайн нэрүүдийг тэдгээрийн IР хаяг руу нь хариуцлагатайгаар хөрвүүлж хуваарилдаг. Баталгаажсан нэрийн сервер нь өөрсдийн домайнд байгаа хөрвүүлэлтийг найдвартай хийдэг бөгөөд мөн бусад баталгаажсан нэрийн серверүлтэй тэдгээрийн болон өөрсдийн дэд домайнээ ээлжлэн дамжуулдаг. Энэ механизм нь DNS -д зориулагдсан, алдаанд тэсвэртэй (fault tolerant) түүнээс гадна бүртгэлийн төвийг ганцхан байхаас зайлсхийхэд тусадаг түүнчлэн тогтмол анхаарах, шинэчлэх үйлдлийг хангаж өгдөг. Нэмж хэлэхэд маш олон домайн бүртгэгчийн бүртгэлд бичигдэн тархсан байгаа мэдээлэл нь найдвартай үйлчилгээтэйг нь хангаж байхын зэрэгцээ мэдээлэлд шинэчлэл хийгддэг. домайнүүд нь бүртгэгчээс бүртгэгчийн хооронд хугацаанаас үл хамааран зөөгддөг. домайн нэрийн систем нь мөн энэхүү үйлчилгээнийхээ өгөгдлийн сангийн техникийн функцуудыг нь тодорхой зааж байдаг. Энэ систем нь DNS протокол, өгөгдлийн бүтцийн загварчлалыг маш нарийн тодорхойлохоос гадна DNS -д хэрэглэгддэг интернэтийн протоколын бүрэлдэхүүн хэсэг болсн өгөгдлийг солилцдог. Интернэт нь домэйн нэрийн шатлал болон интернэт протоколын нэрийн муж гэсэн 2 үндсэн нэрийн мужлалд ангилагддаг. домайн систем нь домайн нэрийн шатлалыг баталгаажуулах мөн эдгээрийн нэрийн мужлалтын хөрвүүлэлтийг үйлчилгээг хангадаг. Интернэт нэрийн сервер болон холболтын протоколууд нь домайн нэрийн системийн хэрэгжүүлэлтйиг хийдэг. DNS домайн нэрийн бичилтийг хадгалдаг бөгөөд хадгалахдаа хаягийн бичилт (A эсвэл АААА ), нэрийн серверийн бичилт (NS), мэйл солилцогчийн бичилт (MX) гэх мэтээр бичилт хийж хадгалдаг. DNS нь хариу үйлдэл хийхдээ өгөгдлийн сангийхаа хүслэлтүүдийн хариултыг эсрэгээр хийдэг. mongol ulsiin ulaanbaatar hotiin bayngol duurgiin 86a bairnii negen huu namaig esuhei gedeg 15nastai negen tsailgan saihan huu bichlee
 
== ДНС-ийн түүх ==