Haier: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Анх 1920 онд БНХАУ-ын Циндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар [http://www.haier.com Haier] компаний..."
 
No edit summary
Мөр 1:
Анх 1920 онд БНХАУ-ын Циндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар [http://www.haier.com '''Haier] ''' компанийн түүх эхлэжээ. Тус улсад болсон 1949 оны төрийн эргэлтийн дараа үйлдвэрийг улсын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд 1980 он гэхэд Haier-ийн үйлдвэр 1,4 сая гаруй юанийн өртэй, жилд ердөө 80 ширхэг хөргөгч үйлдвэрлэдэг болж дампуурлын ирмэгт тулсан байна. Иймд үйлдвэрийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд 1984 онд тухайн үед амжилттай яваа залуухан менежер Жан Руйминийг үйлдвэрийн даргаар томилжээ. Жан удирдагч ажлаа авсан даруйдаа үйлдвэрлэлийн явц дахь чанарын удирдлагын тогтолцооог сайжруулах шаардлагатайг олж харсан гэдэг.
 
Тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, гадаад худалдааны нээлттэй бодлогын хүрээнд Германы Liebherr компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна.
 
Евро мониторингийн хийсэн судалгаагаар Haier корпораци өнөөдөр гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээр дэлхийд 4-рт ордог, дотоодын зах зээлдээ хамгийн үнэ цэнэтэй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан юм. Haier корпораци дэлхийн 30 гаруй улс оронд 240 гаруй салбар компани, 50,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чаджээ.
 
2013 оны 2 дугаар улиралд Haier корпораци Японы Sanyo корпорацийн зүүн өмнөд ази дахь үйлдвэрүүдийг технологи, бүтээгдэхүүнүүдийн хамт худалдан авсан ба одоо Японы зах зээлд хүчтэй нэвтэрч эхлээд байна.
 
Монгол улсын зах зээл дээр Haier брэндийн хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, зурагт зэрэг гэр ахуйн цахилгаан бараа [http://www.pcmall.mn «PC mall]» сүлжээ дэлгүүрээр борлуулагдаж байна. Манай улс Европ болон ОХУ-тай ижил бүсэд харъяалагддаг тул Haier-ын үйлдвэрээс манайд нийлүүлж буй бүхий л бүтээгдэхүүнүүд нь Европын стандартыг хангасан байдаг.
 
 
[[Ангилал:Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгж]]
[[Ангилал:Гэр ахуйн төхөөрөмж үйлдвэрлэгч]]
[[Ангилал:БНХАУ-ын үйлдвэрлэгч аж ахуйн нэгж]]
[[Ангилал:Шаньдун]]
[[Ангилал:Чиндао]]
[[Ангилал:1984 онд үүсгэн байгуулагдсан]]