Жо Байден: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 1:
'''Жозеф Робинетт Байден''' (Joseph Robinette Biden-1942 оны 11-р сарын 20-нд төрсөн, АНУ-ын Пеннсильвани мужийн Скрантон хот) Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч. 2020 оны 11-р сарын 7-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 77 насандаа ялж, тус улсын хамгийн хөгшинөндөр ерөнхийлөгчнастай болсонЕрөнхийлөгч болоод байна. 2009 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 1 дүгээр сарын 20-ны хооронд АНУ-ын 47 дахь Дэд ерөнхийлөгч; Ерөнхийлөгч Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгч ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тэрээр Делавэр мужаас сонгогдсон АНУ-ын сенатч байсан (1973-2009). АНУ-ын Ардчилсан намын гишүүн.
 
Жо Байден 1942 оны 11 дүгээр сарын 20-нд Пеннсильвани мужийн Скрантон хотод эцэг Жозеф Робинетт Байден (Joseph Robinette Biden, 1915-2002), эх Кэтрин Южиния Жин Финнеган (Catherine Eugenia «Jean» Finnegan, 1917-2010) нарын ууган хүү болж төржээ. Тэдний гэр бүл Ирланд гаралтай Католик шашинтнууд юм. Түүний эцгийн элэнц өвөө Уильям Байден нь Английн Сассекс хотод төрж АНУ-д анх цагаачилсан ажээ. Түүний өөрийн элэнц өвөө Эдвард Ф.Блевитт Пеннсильванийн Сенатын гишүүн байсан. Тэрбээр -Жеймс Брайан Байден, Фрэнсис В. Байден (James Brian Biden и Francis W. Biden) гэдэггэж хоёр эрэгтэй дүүтэй бөгөөд эмэгтэй дүүг Валери Байден Оуэнс (Valerie Biden-Owens) гэдэг байна.
 
Жо Байден Делавер мужийн Уилмингтон хотод "Гэгээн Хэлэнагийн сургууль", Клеймонт хотын хувийн ахлах сургууль дүүрэгсэн байна. Түүний дараа тэрээр "Делавэрийн Их Сургуульд суралцаж, 1965 онд түүх, улс төрийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Сүүлд тэрээр 1968 онд Нью-Йорк мужийн Сиракьюз хотын хувийн судалгааны их сургуульд (Syracuse University) хууль зүйн доктор зэрэг хамгаалжээ.