Жо Байден: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Жо Байдены намтар
 
бNo edit summary
Мөр 1:
'''Жозеф Робинетт Байден''' (Joseph Robinette Biden-1942 оны 11-р сарын 20-нд төрсөн, АНУ-ын ПеннсильванийнПеннсильвани мужийн Скрантон хот) Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч. 2020 оны 11-р сарын 7-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 77 насандаа ялж, тус улсын хамгийн хөгшин ерөнхийлөгч болсон. 2009 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 1 дүгээр сарын 20-ны хооронд АНУ-ын 47 дахь Дэд ерөнхийлөгч; Ерөнхийлөгч Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгч ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тэрээр Делавэр мужаас сонгогдсон АНУ-ын сенатч байсан (1973-2009). АНУ-ын Ардчилсан намын гишүүн.
 
Жо Байден 1942 оны 11 дүгээр сарын 20-нд Пеннсильвани мужийн Скрантон хотод эцэг Жозеф Робинетт Байден (Joseph Robinette Biden, 1915-2002), эх Кэтрин Южиния Жин Финнеган (Catherine Eugenia «Jean» Finnegan, 1917-2010) нарын ууган хүү болж төржээ. Тэдний гэр бүл Ирланд гаралтай Католик шашинтнууд юм. Түүний эцгийн элэнц өвөө Уильям Байден нь Английн Сассекс хотод төрж АНУ-д анх цагаачилсан ажээ. Түүний өөрийн элэнц өвөө Эдвард Ф.Блевитт Пеннсильванийн Сенатын гишүүн байсан. Тэрбээр -Жеймс Брайан Байден, Фрэнсис В. Байден (James Brian Biden и Francis W. Biden) гэдэг хоёр эрэгтэй дүүтэй бөгөөд эмэгтэй дүүг Валери Байден Оуэнс (Valerie Biden-Owens) гэдэг байна.