Тяньли: Засвар хоорондын ялгаа

оны цол
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Тяньли''' (хятадаар:天曆, пиньинь галиг:Tiān lì) бол Монголын Юань улс|Юань..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

10:15, 11 Арваннэгдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Тяньли (хятадаар:天曆, пиньинь галиг:Tiān lì) бол Монголын Юань улсын Тугтөмөр Заяат хаан, Хүсэлэ Хутагт хааны үед 1328-1330 оны хооронд хэрэглэж байсан хятад оны цол билээ. Есөнтөмөр хаан, 1328 оны 9 сард нас барсны дараа Юань улсын хоёр нийслэл хотод биенээ үл зөвшөөрөх ноёд жанжидын гаргаж ирсэн 2 тоглоомын хаад гарч ирсэн. Түүний нэг нь Дайду хотод асуд цэргийн жанжин, баяд аймгийн Элтөмөрийн шууд оролцоотой их хааны сууринд заларсан Тугтөмөр заяат хааны их сууринд суухдаа зарлан тунхаглсан оны цол юм. Уг оны цолыг 1329 онд их сууринд заларсан Хутагт хаан Хүсэлэ мөн үргэлжлүүлэн хэрэглэж байлаа. Тяньлигийн жилүүдэд Юань улсад Дайду, Шанду хотоор төвлөрсөн монгол ноёд жанжидын хооронд өрнөсөн дотоодын дайн самуун их гарсан нь цаашид монголын эзэнт гүрэн нурж унах боломжтойг эзлэгдсэн ард иргэдэд мэдрүүлсэн явдал болжээ.

Цаг тооны бичиг

Заяат хаан, Хутагт хаан нарын Тяньлигийн жилүүд
Тяньли 1-р он 2-р он 3-р он
Нийтийн тоолол 1328 он 1329 он 1330 он
Дорнийн зурхай Шар луу Шарагчин могой Улаан морь

Холбоотой өгүүлэл

Өмнөх
Тяньшүнь (1328 он)
Юань улсын хаадын оны цол
1328 оны 10 сарын 16 - 1330 оны 5 сарын 24
Дараах
Жышүнь