Гүрбазарын Амар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
wikifix
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
[[Монгол Улс]]ын Соёлын гавьяат зүтгэлтэн, [[ОХУ]]-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Монголын Орчуулагчдын Эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт '''Харгана овогт Гүрбазарын Амар''' (1933-2016) нь Монголын орчин цагийн утга зохиолын орчуулгын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм. Монголын Зохиолчдын Хороо, Монголын Орчуулагчдын Хороо, Монголын Сэтгүүлчдийн Хорооны гишүүн.
 
'''==Намтар'''<br>==
Гүрбазарын Амар 1933 оны 2 дугаар сарын 15-нд одоогийн [[Дорнод аймаг|Дорнод]] аймгийн [[Баяндун сумынсум]]ын нутагт Их өвөлжөөн гэдэг уулын энгэрт малчин ард Гүрбазар, Жигмид нарын отгон хүү болон мэндэлжээ. 1935 онд одоогийн [[Цагаан-Овоо сумыгсум]]ыг шинээр байгуулахад Баяндун сумаас олон өрх зааглагдан шинэ суманд харьяалагдахад Цагаан-Овоо сумын харьяат болжээ.
 
1942 оны намар 9 настайдаа тус сумын бага сургуулийн нэгдүгээр ангид орсноор ном, эрдмийн урт замаа эхэлсэн юм. Бага дунд сургуульд нь орос боловсролтой, эрдэмтэн багш нар эрдэм мэдлэг, шинжлэх ухааны үндсийн анхны мэдэгдэхүүнийг маш сайн олгож байжээ. 1946 онд Баян-Уул сумын дунд сургуульд шилжиж, 1949 онд төгсөөд [[Чойбалсан хотынхот]]ын дунд сургуулийн наймдугаар ангид орж суралцсан. Түүх утга зохиол, хэлний хичээлд идэвхтэй, орос хэлний хичээлд бүр ч сонирхолтой болсон нь Баян-Уулын дунд сургуульд байхад нь сургуулийн захиргаа Зөвлөлтийн цэргийн анги, Спецвоенторг гэдэг байгууллагынхнаас орос багш нарыг урьж, орос хэл заалгадаг байсны дээр орос хэл бичигтэй Ануударь зэрэг багштай салшгүй холбоотой. Чойбалсан хотод сурч байхдаа орос дэлгүүрийн лангуунд тавиастай хүнс барааны нэр хаяг, гудамжинд байх киноны зарлал, номын дэлгүүрийн тавиур дээрх орос номын нэр гэх мэтийг ямагт харж, багш нараас асууж, дэрэн доороо байнга байлгадаг орос-монгол тольдоо хардаг байжээ.
 
Чухамхүү тэгж чармайсныхаа ачаар [[Монгол Улсын Их Сургууль|Улсын Их Сургуулийн]] бэлтгэл ангид орж чадсан юм. 1952-1953 онд Их сургуулийн бэлтгэл ангид 8-10-р ангийн хичээлийг орос хэлээр заадаг байсан ба бэлтгэлээ төгсөөд түүхийн ангид саналаараа орж суралцахдаа орос хэл рүүгээ улам шамдан орж, 1958 онд Их сургууль төгсөхдөө Соёлын Яаманд сонирхлынхоо дагуу хуваарилагджээ.
 
Тийнхүү 1958 онд Соёлын Яамны Хэвлэлийн нэгдсэн редакцид редактораар орсноос хойш 1991 онд тэтгэвэртээ гартлаа 33 жил энэ л албан тушаал дээр, редакторын ажлаа хийсэн ба утга зохиолын номын орчуулгын редактораар ажиллахын сацуу чөлөөт цагаараа утга зохиолын номын орчуулга хийж байсан юм. Нийт 120 гаруй номын орчуулгыг редакторлаж, 50 ном орчуулан хэвлүүлсэн. Мөн Орос, Зөвлөлт, Америк, Англи, Куба, Энэтхэг, Герман, Унгар, Чех, Болгар, Молдав, Казахстан, КыргызстанКыргыз, Франц, Румын, Югослав, Австрали, Бразил, Дани, Австри, Итали, Египет, Польш, Украин, Латви, Эстон, Буриад, Якут зэрэг олон орны зохиолчдын өгүүллэг, тууж, тэмдэглэл зэргийг орчуулсан болно. Өөрийн намтар түүхийг цаг үеийнхээ түүхтэй холбон "Миний тавилан" номоо, хамт ажиллаж нэгэн үед нэгэн зорилгтой явж байсан орчуулагч анд нөхдийнхөө тухай "Эгэл эрхмүүд" номоо бичиж хэвлүүлэн гаргасан юм. Монгол өв соёл уламжлалаа хадгалан үлдээхийн сацуу дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулахаар Х.Андерсены үлгэрүүдийг "Хааны шинэ хувцас" нэрээр монгол бичгээр эмхтгэн хэвлүүлсэн билээ.
 
Хэвлэлийн алтан үеийнхэн болох Г.Амар болон ахмад орчуулагчид дэлхий дахины уран зохиолын бараг бүх дээжээс орчуулан, Монголынхоо уншигч олонд хүргэж, оюуны санг нь арвижуулсан билээ. Түүнээс гадна орчуулагч Г.Амар нь залуу насандаа боксын спортоор хичээллэж, хотын аваргын мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Г.Амар нь спортын маш том хорхойтон байсан ба монгол тамирчдаа, тэр дундаа монгол бөхчүүд, боксчид, уулчдаа халуунаар дэмждэг байсан төдийгүй, 1950-иад оноос эхлэн олон улсын ба дотоодын спортын тэмцээний ярилцлага сурвалжлагасурвалжилга авч, нийтлэл бичиж сонинд хэвлүүлж, радиогоор цацаж байснаараа Монгол улсад спортын сэтгүүл зүйн үндсийг тавилцсан сэтгүүлчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх хүн мөн юм.
 
'''==Орчуулсан номуудаас''':<br>номууд==
# [[Фёдор Достоевский|Ф.Достоевский]] "Дорд үзэгдэгсэд"
# Ф.Достоевский "Цагаан шөнө"
# Н.Карамзин "Хөөрхий Лиза"
Мөр 23:
# Ф.Купер "Сүүлчийн могикан"
# Б.Полевой "Эцсийн бүлэгт"
# [[Чингиз Айтматов|Ч.Айтматов]] "Эхийн тал"
# Г.Свиридов "Өргөст торон дотор"
# В.Штейнбах "Боксоос хонжоо хайгчид"
Мөр 41:
#Х.Бидструп "Хошин шог"...
 
{{DEFAULTSORT:Амар, Гүрбазарын}}
[[Ангилал:Монгол]]
[[Ангилал:Монголын орчуулагч]]
[[Ангилал:Монголын сэтгүүлч]]
[[Ангилал:Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн]]
[[Ангилал:Монгол1933 онд төрсөн]]
[[Ангилал:2016 онд өнгөрсөн]]