Гүрбазарын Амар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
үг үсгийн алдаа засав
wikifix
Мөр 1:
[[Монгол УлсынУлс]]ын Соёлын гавьяат зүтгэлтэн, [[ОХУ]]-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Монголын Орчуулагчдын Эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт '''Харгана овогт Гүрбазарын Амар''' (1933-2016) нь Монголын орчин цагийн утга зохиолын орчуулгын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм. Монголын Зохиолчдын Хороо, Монголын Орчуулагчдын Хороо, Монголын Сэтгүүлчдийн Хорооны гишүүн.
 
'''Намтар'''
 
'''Намтар'''<br>
Гүрбазарын Амар 1933 оны 2 дугаар сарын 15-нд одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Их өвөлжөөн гэдэг уулын энгэрт малчин ард Гүрбазар, Жигмид нарын отгон хүү болон мэндэлжээ. 1935 онд одоогийн Цагаан-Овоо сумыг шинээр байгуулахад Баяндун сумаас олон өрх зааглагдан шинэ суманд харьяалагдахад Цагаан-Овоо сумын харьяат болжээ.
 
Line 13 ⟶ 12:
Хэвлэлийн алтан үеийнхэн болох Г.Амар болон ахмад орчуулагчид дэлхий дахины уран зохиолын бараг бүх дээжээс орчуулан, Монголынхоо уншигч олонд хүргэж, оюуны санг нь арвижуулсан билээ. Түүнээс гадна орчуулагч Г.Амар нь залуу насандаа боксын спортоор хичээллэж, хотын аваргын мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Г.Амар нь спортын маш том хорхойтон байсан ба монгол тамирчдаа, тэр дундаа монгол бөхчүүд, боксчид, уулчдаа халуунаар дэмждэг байсан төдийгүй, 1950-иад оноос эхлэн олон улсын ба дотоодын спортын тэмцээний ярилцлага сурвалжлага авч, нийтлэл бичиж сонинд хэвлүүлж, радиогоор цацаж байснаараа Монгол улсад спортын сэтгүүл зүйн үндсийг тавилцсан сэтгүүлчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх хүн мөн юм.
 
'''Орчуулсан номуудаас''':<br>
 
# Ф.Достоевский "Дорд үзэгдэгсэд"
# Ф.Достоевский "Цагаан шөнө"
Line 42 ⟶ 40:
# М.Бонд "Паддингтон бамбарууш"
#Х.Бидструп "Хошин шог"...
 
[[Ангилал:Монгол]]