Аристотель: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Холбоос үүсгэв
Мөр 23:
=== Гэр бүл, тосгон, полис ===
 
Бусад бүх амьд амьтдын адил хүн ч гэсэн өөр хоорондоо нийлж амьдрах байгалийн жамтай, нийлж нэгдэж байж оршин тогтноно, өсөж үргэлжилнэ. Хүмүүс хоорондоо нийлж үүсгэсэн нэгдлүүдийн хамгийн эхний хэлбэр нь гэр бүл бөгөөд энэ нэгдэл хүний өдөр дутмын хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэнэ. Гэр бүлүүд нийлж тосгон хэмээх, хүний өдөр дутмын хэрэгцээнээс давсан хэрэгцээ шаардлагуудыг хангаж чадах нэгдэл үүсгэдэг. Нэгээс илүү тосгон нийлснээр нэгэн улс (полис) бий болно. Полис бол хүмүүсийн нэгдэн нийлэх явцын дээд шат, сүүлчийн бөгөөд төгс нэгдлийн хэлбэр юм. Дан ганц амьдрахын төлөө хүмүүс хоорондоо нийлэн, тэдний нэгдэл томорсоор байх үед тухайн нэгдэл дэх хүмүүсийн хэрэгцээ шаардлага бүрэн хангагдаагүй хэвээрээ л байна, харин томролт бүрэн гүйцэхэд энэ нэгдэл сайхан амьдралын төлөө оршин тогтох бөгөөд ийн өөрийн хэрэгцээг бүрэн хангах чадвартай байна. Хүмүүсийн нэгдэл бүрдэн гүйцэх нь байгалийн жам ёсны дагуу явдал, өсөн хөгжсөн анхны хэлбэртэйгээ ижил чанартай бүх полис байгалийн жамаар оршин байдаг. Ямар нэгэн юмны мөн чанарыг уг юм бүрэн хөгжиж гүйцсэн үед нь л тодорхойлж болох бөгөөд эцсийн, бүрэн гүйцсэн шатандаа юмс хамгийн төгс, сайн байдаг. Тэгвэл өөрийн хэрэгцээг бүрэн хангана гэдэг нь үүний төлөөх хөгжил нэгдлийн төгсгөл юм, ийм учир хамгийн сайн, хамгийн төгс цэг энэ байна. Нийлэн нэгдэлтийн дээд үзүүрт улс (полис) байх бөгөөд улс тэгэхээр хамгийн [[Сайн сайхан байдал|сайн сайхныг]] хүмүүст авчирна, иймээс улс нь байгалийн жам ёсны юм, учир нь байгаль үргэлж хамгийн сайн сайханд хүрэхийг зорьдог.
 
=== Полис, хүн хоёрын аль нь тэргүүнд тавигдах тухай ===