Мандухай сэцэн хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Reverted Visual edit
Мөр 1:
[[File:Stèle pour Mandukhaï Khatun.png|thumb|right|240px|Мандухай сэцэн хатанд зориулан босгосон хөшөө, Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газар]]
'''Мандухай сэцэн хатан''' ({{MongolUnicode|ᠮᠠᠨᠳᠤᠬᠠᠢ<br />ᠰᠡᠴᠡᠨ<br />ᠬᠠᠲᠤᠨ|lang=mn}}; * [[1448]] одоогийн [[Өвөр монгол]] † [[1526]]) нь Монгол түмний хамгийн хүндтэй [[хатан]] юм. XIV-XV зууны [[Их Монгол Улс]]ын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү [[Батмөнх Даян хаан|Батмөнхийг]] олж авч, хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.зад
 
{{TOCleft}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
== Амьдрал ==
Мандухай сэцэн хатан нь [[Түмэд]] аймгийн Энгүд отгийн Цоросбай Төмөр чинсан (Цоросын Баянтөмөр чинсан?) хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ. 1479 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ. Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, [[Баянмөнх жонон]]гийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. [[Батмөнх Даян хаан]] нь [[Баянмөнх жонон]] болон [[Шихэр тайху]] төрсөн хөвгүүн юм.
 
==Батмөнхийг их сууринд залсан нь==