НҮБ-ын өдөр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
lang templated
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
'''[[Нэгдсэн Үндэстний Байгууллага|Нэгдсэн Үндэстний Байгуулллагын]] өдөр''' (НҮБ-ын албан ёсны хэлүүдээр: ''{{lang-fr|Journée des Nations unies}}, {{lang-zh|联合国日}}, {{lang-en|United Nations Day}}, {{lang-es|Día de las Naciones Unidas}}''',''' {{ lang-ru|День Организации Объединённых Наций}})'' - 1948 оноос эхлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дугаар чуулганы № 168 дугаар шийдвэрээр [[НҮБ-ын Дүрэм]] хүчин төгөлдөр болсон 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын Өдөр гэж тэмдэглэж эхэлсэн.
 
1971 оны Ерөнхий Ассамблейн 26 дугаар чуулганаар энэ өдрийг олон улсын баярын өдөр гэж зарлаад гишүүн улс орнууддаа Төрийн баяр болгож тэмдэглэж байхыг уриалсан юм.
 
НҮБ-ын өдрийг тохиолдуулан [[НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга]] жил бүр дэлхий нийтэд хандсан Илгээлтилгээлт хүргүүлдэг уламжлал тогтсон юм.
 
[[Ангилал:Нэгдсэн Үндэстний Байгууллага]]
 
[[Ангилал:Тэмдэглэлт өдөр]]
'''НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны илгээлт.'''
 
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрхэм найзууд аа !
 
НҮБ далан таван жилийн ойгоо дэлхийн цар тахал ид тархаж байгаа үед тэмдэглэж байна. Бидний үндсэн эрхэм зорилго урьд урьдынхаас илүү чухал болж байна.
 
Хүний нэр төрийг хүндэтгэх явдлыг дэмжих. Хүний эрхийг хамгаалах. Олон улсын эрх зүйг хэрэгжилтийг хангах. Хүн төрөлхтнийг дайн дайжнаас аврах.
 
Цар тахал дэгдэж эхлэхэд би дэлхийн нийтэд дайны галыг зогсоохыг уриалсан. Өнөөгийн нөхцөлд бид нийтээрээ COVID-19 хэмээх нэг л дайсантай болоод байна.
 
Дэлхийн хэмжээнд гал зогсоохын тулд энх тайвныг тогтоох хүчин чармайлтаа эрчимжүүлэх цаг болжээ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.Бид эх дэлхийтэйгээ эвтэй амьдрах ёстой. Уур амьсгалын хямрал нь хүний амьдралд заналхийлж байна.
 
2050 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан буюу хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг болгохын тулд бид дэлхий нийтээрээ хамтран ажиллах ёстой.Энэхүү зорилгод хүрэх амлалт авсан улс орон, компаниуд тоо өссөөр байна.
 
Дэлхийн өнцөг булан бүрт бид ядуурал, тэгш бус байдал, өлсгөлөн, үзэн ядалтаас болж зовж шаналж буй хүмүүсийн зовлонг арилгах, арьс өнгө, шашин шүтлэг, хүйс болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхалттай тэмцэхийн тулд бид илүү их зүйлийг хийх ёстой. Нэмж хэлэхэд, цар тахал үргэлжилсэн энэ саруудын туршид эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл асар их нэмэгдсэн байна.
 
Бид олж авсан амжилтаа бататгах ёстой. Хүн бүрт аюулгүй, хямд, хямд төсөр үнэтэй COVID-19 вакциныг бий болгох чиглэлээр дэлхийн нийтийн гайхалтай хамтын ажиллагааны гэрч болж байна.
 
Тогтвортой хөгжлийн зорилтууд нь бидэнд илүү сайн ирээдүйг бүтээх урам зориг өгч байна. Бид маш их бэрхшээлтэй тулгарч байна. Дэлхийн эв нэгдэл, хамтын ажиллагаа нь эдгээрийг даван туулахад бидэнд тус дэм болно.
 
Яг үүнд НҮБ-ын зорилго оршиж байгаа юм. Энэ ойн өдөр би дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг эвлэлдэн нэгдэхийг хүсч байна.
 
НҮБ таныг дэмжээд зогсохгүй ...Нэгдсэн Үндэстний Байгууллага бол таных бөгөөд НҮБ бол Та өөрөө: "бид болон ард түмнүүд".
 
НҮБ-ын Дүрмийн хөдлөшгүй үнэт зүйлсийг бүгд хамтдаа хамгаалцгаая. Олон арван жилийн турш олж авсан амжилтаа ахиулъя.
 
Бүгдэд илүү сайн ертөнц бий болгохын төлөөх бидний нийтлэг үзэл баримтлалаа бодит ажил хэрэг болгоё.
 
Анхаарал тавьсанд баярлалаа.