Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Visual edit
б 64.119.23.132 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 70:
== Түвдийн шарын шашны Монгол дахь бодлого ==
'''Түвдийн шарын шашны Монгол дахь бодлого:''' 1642 он гэхэд Хошуудын Гүүш хаан Түвдийг бүрэн илбэн тохинуулж, захиргаандаа оруулснаар хаан ширээнд нь заларчээ. Улмаар түүхэн дэхь хамгийн авьяаслаг Далай лам гэгдэх V Далай лам Лувсанжамцийг (1617-1682) Түвдийн шашны тэргүүнд өргөмжилснөөр Түвд болон Монгол оронд шарын шашин хэмээх Түвдийн буддизмын нэгэн урсгал бүрэн ноёрхож эхлэв. Гэвч Гүүш хаан буюу Төрбайх хашир хүний хувьд Түвдийн зарим том хийдийн лам нарыг Богд цолоор өргөмжлөн Далай ламыг “хэмжээнд нь барих” арга хэмжээ авч байсан байна.
Тэд дотоод асуудлаа шийдсэн болохоор гадаад асуудалдаа зав гаргав. Тэр үед мандан хүчирхэгжиж байсан Манж дай чин гүрэнд уулаасаа хүчтэнийг дагадаг уламжлал ёсоороо сээтэн хаяж, мөн өглөгийн эзэн болсон Монгол оронд Түвдүүд “хараа” тавьж байлаа. Учир нь шарын шашныханы бичдэгээр өглөг буяны эзэн болсон Монголчууд нь тэдний орлогын хамгийн том эх булаг, цэрэг улс төрийн хамгаалалт нь байсан билээ. Баяжиж хүчирхэгжсэн шарын шашин 1645 оноос алдарт Потала ордон мэтийн том төслүүдийг хэрэгжүүлж V Далай ламыг нас барснаас арваад жилийн хойно дуусгажээ. Ер нь ТүвдТүвдийн hуддизмбуддизм баяжиж хүчирхэгжсэн нь Монголчууд энэ шашинд орсонтой салшгүй холбоотой. Харин Монгол орноос өргөл барьц нэртэй асар их баялаг гадагшаа урсаж эхэлснээр Монголчуудын ядуурал, доройтлын гол эх үүсвэрүүдийн нэг болсон юм.
 
== Түмэнхэн ноён (1558-1640) ==