Махмуд Ялавич: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
[[]] who?
Мөр 1:
'''Махмуд Ялавич''' (ялавич(түрэг үг)-элчин сайд) нь [[Их Монгол УлсынУлс]]ын төрийн зүтгэлтэн, хорезм гаралтай хүн юм.
 
1218 онд Хорезмын шах Муххамедад илгээсэн Чингис хааны элч нарын бүрэлдэхүүнд орж байв. Дундад Азийг байлдан дагуулсны дараа Өгэдэй хаан түүнийг Мавренахраын амбанаар томилжээ. 1239-1240 оны орчимд Цагадай өөрийн дураар Махмудыг албанаас огцруулсан бөгөөд хожим өөрийн энэ үйлдлийг ёс бус байсан гэдгийг дүүгийнхээ өмнө хүлээсэн байна. Хятадын хилээс Бухар хүртэл бүх мужууд Махмуд Ялавичийн хүү Масуд бэхэд шилжсэн байна. 1241 оны сүүлэр Өгэдэй хаан нас барж, бэлэвсэн хатан Дөргэнэ засаг барьж эхэлжээ. Тэрбээр Өгэдэйн зөвлөх байсан Елюй-Чуцай, Чинхай, Махмуд Ялавич нарыг огцруулж цөлсөн ба Махмуд Ялавич, Чинхай нар Өгэдэй хааны 3-р хүү болох Хүдэнгийнд хоргодож байжээ. 1246 онд Орхон голын эрэг Хархорины ойролцоо болсон их хуралдайгаар Гүюг их хаанд өргөмжлөгджээ. Тэрбээр хаан болоод эхний ээлжинд Махмуд Ялавич, Чинхай нарыг чөлөөлж, Махмуд Ялавичийг Бээжингийн амбанаар томилсон байдаг.