Компьютерын вирус: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
new design and category
Мөр 1:
[[Image:Alienware.jpg|thumb|right]]
'''Компьютерын[[Компьютер]]ын [[вирус]]''' гэдэг нь компьютерын хэвийн үйл ажиллагааг өөрчлөх чадвартай багахан хэмжээний програм юм. Вирус нь дараах 2 нөхцлийг хангасан байдаг:
* Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхжүүлдэг). Өөрийн програмчлалын кодоо ямар нэг програмыг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.
* Өөрийгөө хуулдаг. Жишээ нь ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг.
Мөр 6:
Зарим вирус компьютер дэх програмыг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхээр програмчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхєн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст, видео, дуут захиаг үлдээх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг.
 
==Вирусны төрлүүд==
* File infector вирус буюу .exe, .com өргөтгөлтэй программ файлыг гэмтээдэг вирусүүд байдаг. Эдгээр вирусийн ихэнх нь санах ойд сууж, тодорхой хэмжээг нь эзэлдэг вирусүүд байдаг. Нэгэнт вирус санах ойд суусан бол вирустээгүй executable файлууд бүгд вирустдэг. Jerusalem, Cascade нар нь энэ төрлийн вирусүүд юм.
* Boot sector вирус[http://en.wikipedia.org/wiki/Boot_sector#Boot_sector_viruses] буюу системийг эхлүүлдэг хатуу болон уян дискэн дээрх программ болох вoot record-г гэмтээдэг вирус. Компьютер асахад boot record ажилладаг. Boot sector вирус нь boot record бүхий уян болон хатуу дискэнд идэвхжин, хэрэглэгч уг дискүүдийн аль нэгээс системээ эхлүүлэхэд идэвхждэг. Энэ төрлийн вирусүүд нь санах ойд суудаг. Ихэнх нь DOS системд ажиллахаар программчлагдсан байдаг. Вирус компьютерт идэвхжсэн л бол write protect хийгдээгүй бүх уян дискэнд вирус хуулагддаг. Form, Disk Killer, Michelangelo болон Stoned вирусүүд нь энэ төрлийнх юм.
Мөр 13:
* Macro вирус[http://en.wikipedia.org/wiki/Macro_virus] Ихэвчлэн документ файлуудад халдварладаг. Энэ төрлийн вирусүүдийг арилгахад цаг их зарцуулж, мөнгө их үрдэг. Microsoft Office 97 программ дээр Visual Basic программчлал хийгдэх боломжтой болсноор макро вирусүүд нь зөвхөн документ файлуудыг гэмтээх бус Microsoft Office Word, Excel, PowerPoint болон Access-ын файлуудыг гэмтээж байна. Мєн өөр төрлийн файлуудыг ч гэмтээх тохиолдол шинээр гарч байгаа. Энэ төрлийн вирус нь бусад программуудын программчлалын хэлийг ашиглан автоматаар ямар нэгэн үйлдэл хийх боломжийг олгодог. W97M.Melissa, WM.NiceDay, W97M.Groov нь энэ төрлийн вирусүүд юм.
 
==Хамгийн аюултай 10 вирус==
# Storm Worm [http://en.wikipedia.org/wiki/Storm_Worm] Энэхүү вирусийг 2006 оны сүүлээр судлаачид анх worm хэмээн тодорхойлсон. И-мейл мессежүүд нь "230 dead as storm batters Europe" гэсэн гарчигтайгаар ирдэг байсан учир олон нийт Storm Worm хэмээн нэрлэдэг бол вирусийн эсрэг компаниуд нь энэхүү worm-ыг өөрөөр нэрлэдэг. Жишээлбэл: Symantec компани нь Peacomm гэж нэрлэж байхад McAfee нь Nuwar хэмээн нэрлэдэг. Storm Worm бол Trojan horse програм. Storm Worm нь олон хувилбартай бөгөөд зарим хувилбар нь компьютерыг ямар ч ажиллагаагүй болгодог. Компьютер халдвар авсан тохиолдолд, компьютерын хяналт дайралтын ард буй хүнд очих бөгөөд зарим хакер нь Storm Worm-ыг интернэтээр spam mail илгээхэд хэрэглэдэг байна. Storm Worm-ын олон хувилбар нь хэрэглэгчийг хуурамч мэдээлэл эсвэл видеоны холбоосоор дамжуулан програмыг татаж авхуулахаар хуурдаг. Тухайн үеийн байдлаас болон дайралтын сэдэв өөрчлөгддөг. Жишээлбэл: 2008 оны Бээжингийн олимпын өмнө, worm-ын шинэ хувилбар гарч, “Хятадад хамгийн аюултай газар хөдлөлт боллоо”, “Хятадын хамгийн том сүйрэл” гэх нэртэй и-мейлүүдийг илгээж байсан юм.
# Leap-A/Oompa-A [http://en.wikipedia.org/wiki/Leap_(computer_worm)] 100.000 гаруй вирус байдаг бөгөөд энэхүү вирусүүд нь PC-рүү чиглэхээс Mac-ын компьютер лүү чиглэсэн байдаггүй хэмээн нэгэн судлаач хэлсэн байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь үнэн байдаг бөгөөд “security through obscurity” хэмээн нэрлэгддэг ухагдахуунаар вирусийн дайралтаас Mac-ын компьютер нь хамгаалагдсан байдаг. Apple нь техник хангамж болон програм хангамжаа хоёуланг нь үйлдвэрлэж, энэхүү мэдээллээ нууцлаг байлгадаг нь нэр хүндээ авч үлдэхэд нь нөлөөлдөг. Үйлдлийн системийг үл ойлгогдохоор байлгаж, мөн Mac нь гэрийн компьютерын зах зээлд байдаг PC-нээс тоогоороо ч хол зайд оршдог. Mac-д зориулж вирус хийсэн хакер нь PC-нд зориулсан шигээ тийм ч олон хэрэглэгчийг хохироож чадахгүй. Гэхдээ дээрх шалтгаанууд нь ядаж нэг Mac-ын хакерыг зогсоогоогүй юм. 2006 онд Leap-A вирус мөн Oompa-A хэмээн нэрлэгддэг вирус нь тархсан бөгөөд Mac-ын компьютер луу iChat insant message-ийн програмыг ашиглан тархсан юм. Mac-ыг халдваржуулсны дараа, iChat-ын харилцах хаягуудыг хайж, тухайн жагсаалтад байгаа хүн бүр лүү ямар ч аюулгүй мэт харагдах JPEG зураг бүхий мессеж илгээж байсан юм. Leap-A вирус нь компьютерүүдэд хохирол учруулаагүй боловч Mac-ын компьютер ч мөн халдлагад өртөж болно гэдгийг харуулсан юм.
Мөр 30:
# Melissa [http://en.wikipedia.org/wiki/Melissa_virus] 1990 оны хавар, Дэвид Л.Смит хэмээх эр Microsoft Word macro дээр тулгуурлан компьютерын вирус зохиожээ. Түүний зохиосон вирус нь и-мейлээр дамжин тархдаг байсан бөгөөд Флоридын нэгэн бүжигчний нэрээр “Melissa” хэмээн нэрлэсэн байна. Melissa компьютерын вирус нь хэрэглэгчийн и-мейл хаягаар “Таны хүссэн баримт бичиг ирлээ, өөр хүнд битгий үзүүлээрэй” гэсэн гарчигтай ирдэг байжээ. Нэг идэвхжихдээ вирус нь өөрийгөө задалж, хэрэглэгчийн и-мейл хаягт байгаа эхний 50 хүн рүү өөрийгөө илгээдэг байна. Смит вирусээ дэлхийд анхлан танилцуулсны дараанаас маш хурдтай тархжээ. Цагдаагийн газраас конгресст хийсэн мэдэгдлээр “Melissa вирус нь засгийн газрын болон хувийн сүлжээнд гэмтэл учруулсан” бөгөөд энэ нь АНУ-ын засгийн газрын анхаарлыг ихээхэн татжээ. Шүүхийн шийдвэрээр Смит 20 сар шоронд сууж, 5000 доллараар торгуулж, мөн шүүхийн зөвшөөрөлгүйгээр компьютерын сүлжээнд нэвтрэх эрхгүй болсон байна. Melissa вирус нь интернэтэд гэмтэл учруулаагүй ч олон нийтийн анхаарлыг татсан анхны компьютерын вирусүүдийн нэг байсан юм.
 
==Компютерийн вирусаас хэрхэн хамгаалах==
# Юуны өмнө antivirus [http://en.wikipedia.org/wiki/Antivirus_software] программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.
# Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерын boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусийг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусийг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирус antivirus-ийн эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.
Мөр 40:
 
[[Ангилал:Хор хөнөөлт программ]]
[[Ангилал:Компьютерын шинжлэх ухааны түүх]]