Нян: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 148:
Бактерийн ДНХ эсийн цитоплазмд орших бөгөөд зарим хэсэг нуклеотидийн дараалал нь ЦМ-тай холбоотой байна. ДНХ -ийн эрчлэлтийн зэрэг өндөр: ДНХ-ийн утаслагын эрчлэгдээгvй байгаа хэлбэрийн урт 1мм, эсийн дотор байгаа, эрчлэгдсэн тохиолдолд 1мкм хэмжээтэй. Бактерийн хромосомын ДНХ-ийн бvтцэд гистоны уураг байдаггvй. Хромосомд ДНХ-ийн репликаци, ДНХ дэх удмын мэдээлэл РНХ-д хуулбарлагдах транскрипцийн явц, генийн экспресстэй холбоотой уургууд байна. Бактерийн хромосомын репликаци эсийн хуваагдалтай холбоотой явагддаг. Бактерийн эс хуваагдаж, эх эсээс хоёр шинэ эс бий болох замаар vрждэг. Энэ явцад эс тус бїр удмын мэдээллийг өвлөн авдаг учраас эсийн хуваагдал явагдахаас өмнө ДНХ- ийн репликаци дуусч, эс хуваагдахад ЦМ, эсийн хана дотогш тїрэн бий болдог септум vvсэх явцыг зохицуулдаг генийн экспресс явагдана.
 
Бактерт хромосомоос гадна цагираг тогтоцтой нэг ба хэд хэдэн ДНХ-ийн молекул байна. Yvнийг плазмид гэдэг. Плазмид бактерийн зvйл бvрт тохиолддоггїйтохиолддоггүй. Бактерийн плазмид хромосомын 5-10%-тай тэнцэх хэмжээтэй боловч агуулж байгаа нэмэлт мэдээлэл нь удмын мэдээлэл солилцох, хор їїсгэх, антибиотек хїнд металлын давсанд тэсвэртэй байх шинжийг тодорхойлдог тул бактер амьд їлдэхэд ач тустай.
Плазмидын хэмжээ жижиг, репликаци нь хромосомоос хамааралгүй явагддаг, эс хооронд дамждаг шинжийг нь їндэслэн генийн инженерийн судлагаанд тїгээмэл хэрэглэдэг.