"Гүн ухаан"-ны өөр хувилбарууд

no edit summary
(/ * Мөн үзэх * /)
Tag: 2017 source edit
 
[[Зураг:Socrates Louvre.jpg|thumb|right|200px|Өрнийн философийн эцэг [[Сократ]], барууны философийн эцэг]]
'''Философи''' буюу '''Гүн ухаан''' нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн [[мөн чанар]], түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайдаг ухаан юм. Философи гэдэг нь [[грек хэл|грек хэлний]] "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.
 
Философи гэх нэр томьёог эртний Грекийн философич [[Пифагор]] анх хэрэглэсэн гэдэг. Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.
Анхны агуу их философич [[Сократ]] философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв. Сократ асуулт-хариултын аргандаааргадаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан юм.
 
== Салбар ангилалуудангиллууд ==
 
* Үнэ цэнэцэн, үнэлэмжийн асуудал
* Шинжлэх ухаан, Логик, Математик
* Философийн түүх
* Бусад салбар
 
* Хэрэглээний философи
* Мэргэжлийн философи
# '''Байгаль ертөнцийг судлах''' - Байгалийг судалсан эртний философичид атом болон түүний олон талын тухай орчин үетэй нэлээд ойролцоо онол сургаал гаргаж байжээ.
 
[[17-р зуун|XVII]], [[18-р зуун|XVIII зуунд]] философичид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг оролдсон. Энэ шинэ хандлага [[Декарт|Декартаас]] эхэлж хөгжлийн дээд оргил нь [[Иммануэл Кант|Кант]] болсон.
 
Философичдын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар оролддог, эсвэл оршин тогтнож байгаа улс төрийн байгууллагыгбайгууллыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байв. Манай үед философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүний нэг нь Австрийн философич [[Витгенштейн]] байсан юм.
 
Философи нь хүн өөрийгөө таньж мэдэх сонирхолтой салбар юм. Энэ салбарт өөрийгөө яагаад энд байгааг юу хийхийг хүсэж байгаагаа ойлгохгүй хүнд илүү тохиромжтой.Тэдний амьдралд энэ салбар тодорхой зорилготой бас яаруу биш уужуу болгоно. Гэхдээ зөвхөн ийм хүмүүст зориулсан юм биш, бүх хүнд нээлттэй юм.
 
== Мөн үзэх ==