Тиамин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
{{Цэвэрлэгээ}}
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 2:
Тиамин (В1) витаминий нээлт
XIX, XX зууны заагаар [[Индонез]]ийн нийслэл Батавиа [[хот]]ын цэргийн эмнэлэгт ажил¬лажажиллаж байсан голланд эмч Кристиан Эйекманн нэгэн хүнд¬рэлтэйхүндрэлтэй тулгарчээ. Тэнд эмчлүүлж асан байсан хоригдол цэргүүд болон эмнэлгийн ажилтнууд онцын шинж тэмдэггүйгээр амархнааамархан сульдан тамирдаж, сүүлдээ бүр татаж унадаг болов. Ийм өвчин [[Индонез]]ийн [[Ява]] арлаас гадна Японд бас илэрснийг нь “берри-берри” хэмээн нэрлэжээ. Тухайн үеийн бүх арга хэрэгслийг ашиглаад уг өвчний оношийг тогтоож чадсангүй..
 
Тэр ч байтугай эмнэлгийн аж ахуйн тахианууд мөн сульдаж үхээд эхлэв. Дээрх шинжээр өвчил¬сөнөвчилсөн хүн, тахиа хоёрыг адилхан бүтээгдэхүүнээр, тухайлбал хальсал¬санхальсалсан цагаан тутаргаар (цагаан будаа) хооллодог байж. Өмнө нь тахиаг хүрэн тутаргаар тэжээдэг байж. Цагаан будааг индонезчүүд хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жил хэрэглэсээр ирсэн биз. Тэгэхэд зүгээр байснаа одоо яагаав? Бодоод байхнаа Европоос тутарга хальсалдаг машин оруулан ирж будааг хальсалж эхэлснээс хойш ийм өвчлөл элбэгшжээ. Тэгэхээр хальсанд байх бодис дутсанаас эл өвчлөл үүсч байна гэсэн бодол Эйекманн эмчид төрсөн аж.
Ингээд эрдэм шинжилгээний нэг өгүүлэлдээ уг таамгаа дэвшүүлж зүг чигийг зөв гаргасан ч эцэст нь хүргэж чадаагүй бололтой. Харин тэрхүү нийтлэлийг 1912 онд [[Польш]]ийн биохимич Касимир Фүнк олж үзээд ихэд сонирхсоноор тээрэмдэж нунтагласан цагаан будааны хальснаас дээрх өвчнийг ана¬гаах чадвартай шинэ бодис ялган авчээ. Фүнкийн нээсэн “тиамин” хэмээгч нь өдгөө бидний сайн мэдэх витамин B1 болой. Дээр дурдсан “берри-берри” төдийгүй хөх гуятах (скорбут), сульдаа (рахит) зэрэг олон өвчнийг анхандаа хоол тэжээлийн дутлаас болжээ хэмээн үзэж нэмэгдэл тэжээл өгөх замаар эмчлэхийг оролддог байжээ. Гэвч яваандаа хоол тэжээл бус, харин түүний найрлагад ямар нэг бодис дутсаных гэж таамагласан нь амьтан дээр хийсэн туршилтаар батлагдав. Витамин буюу бидний амин дэм гэж нэрлэдэг бодисуудыг анх ингэж нээсэн түүхтэй.