Зэс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Үеб
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
б 66.181.161.54 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1:
{{Infobox зэс}}
 
'''Зэс''' нь '''Cu''' гэж тэмдэглэгддэг, [[атомын дугаар]] нь 29, нэгэн төрлийн [[химийн элемент]] юм. Цэвэр зэсийн гадарга нь улбар улаан өнгөтэй байдаг.
 
Зэс нь зөөлөн [[металл]] бөгөөд маш сайн [[цахилгаан]] дамжуулах чадвартай тул, цахилгаан болон [[дулаан]] [[дамжуулагч]], [[барилгын материал]], мөн төрөл бүрийн [[хайлш]] гарган авахад хэрэглэнэ. Мөн [[ургамал|дээд ургамал]], [[амьтан|амьтны]] маш чухал тэжээл боловч, их хэмжээний зэс нь [[амьтан]], [[ургамал|ургамлыг]] хордуулна.
 
Зэс нь байгаль дээр нэмэлт боловсруулалтгүйгээр шууд ашиглаж болохуйц байдалтай олддог цөөн металлын нэг юм. [[Хүн|Хүмүүс]] зэсийг [[Нийтийн тоолол|МЭӨ]] 8000 он буюу 10,000 [[жил]]ийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байна. Зэс нь хүн төрөлхтний боловсруулж сурсан анхны металл бөгөөд хүмүүс зэсийг анх МЭӨ 5000 онд [[зэсийн хүдэр|хүдрээс]] нь хайлуулан ялгаж, МЭӨ 4000 онд хэвэнд цутган хэлбэр оруулж, МЭӨ 3500 онд [[цагаан тугалга]]тай холин анхны металлын хайлш [[хүрэл|хүрлийг]] гарган авчээ.
 
[[Чили]], [[АНУ]] зэрэг орнууд ихээхэн хэмжээний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчлэн [[уурхай|ил уурхайгаас]] олборлож байна.
[[Файл:Cuivre Michigan.jpg|200px|left|thumb|Байгалийн зэс]]
 
== Гадаад холбоос ==