Долоодугаар сарын нэгний түйвээн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''2008 оны 7 сарын 1-ныний үйл явдал''' нь [[Монгол улс]]ад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал нь хүчирхийлэл болон хувирсан үйл явдал юм. Энэ өдөр Монгол улсын улс төрийн түүхэнд олон янзаар дурсагдах үйл явдал болсон.
Энэ өдрийн урд өдөр 2008 оны [[6 сарын 30]]-ны өдөр Монгол улсад парламентын сонгууль болсон. Сонгуульд [[МАХН]] үнэмлэхүй ялалт байгууллаа гэсэн урьдчилсан дүнгүүд гарч байгаа тухай албаны зарим хүмүүс урьдчилсан байдлаар мэдээлж байв.
 
Энэхүү сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцсэн хүмүүс [[Улаанбаатар]] хотын [[Сүхбаатарын талбай]] дээр олноороо очиж үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж байв. Мөн оройн цагаар Сүхбаатарын талбай дээр шоу тоглолт болох тухай зар гарсан гэж хүмүүс ярьдаг.
 
Хүмүүсийн жагсаал нь Сүхбаатарын талбай дээрээс МАХН-ын байрлуубайр луу чиглэсэн. Үдээс хойш хүмүүс МАХН-ын байрны гадаа очиж үг хэлж, уулзах шаардлага тавьсан. Гэвч МАХН-аас албаны хүн гарч ирээгүй бөгөөд энэ үед цагдаа нар ирж намыгнамын байрыг хамгаалан дотогш нэвтрэх гэсэн хүмүүст саад хийж эхэлсэн. Амгалан байдлаар эхэлсэн жагсаал нь сүүлдээ хүчирхийлэл үймээн болж хувирсан. Энэ үйл явдлыг Улаанбаатар хотод ТВ-ээр шууд дамжуулсан. Энэхүү үйл явдалд олон мянган иргэд оролцсон.
 
Хүмүүс цагдаа нартай зодолдож, чулуу шидэж, цагдаа нар бороохой хэрэглэж байсан. Улмаар хүмүүс хүч түрэн намын байрлуубайр луу нэвтрэн орсон. Хаанаас эхэлсэн нь тодорхой бус гал түймэр гарч, намын байр шатаж эхэлсэн. Жагсаж буй хүмүүс галруугал руу Молотов коктейл шидэж байгаа харагдаж байсан.
 
Цагдаа нар хүч нэмэгдүүлэн резинэн сумтай буу ашиглан жагсагчидруужагсагчид руу буудаж эхэлсэн. Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, шөнийн 12.00 цагаас онц байдал зарлах шийд гаргасан. Онц байдал зарлаж буй талаар ТВ-ээр мэдээлэл хийсэн.
 
Онц байдал зарласантай холбогдуулан армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирэн үүрэг гүйцэтгэсэн.
7 сарын 1-ээс 2 шилжих шөнө жагсагчидруужагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн явдал гарсан бөгөөд 54 хүн буудуулж, 1 хүн түймэрт өртөж нас барсан.
Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нарын асуудлыг Улсын Прокурорын дэргэдэгдэргэдэх мөрдөн байцаах газраас шалгаж байгаа бөгөөд мөрдөлт шалгалт одоогоор дуусаагүй байна.
 
[[Ангилал:Монголын түүх]]