Алдархаан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 53:
 
==Газар зүй==
Хангай говь хосолсон нутагтай. Нутаг дэвсгэрийн 87,7 хувийг нь малын бэлчээр, 4,2 хувийг ой, 0,7 хувийг хадлангийн талбай, 7,4 хувийг гол горхи, төв суурин газар тус тус эзэлдэг байна. Нутгийн зүүн хойд хэсэгт Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул, мөн Хангайн нурууны салбар уулс болох Их Даян, Бага Даян, Хатавч, Хаалга, Алагийн уулс, Биндэр, Тээл, Цуврай, Нарийн, Баруун Шилүүстэй (Баруун хайрхан), Зүүн Шилүүстэй (Зүүн хайрхан), Борх, Бор хайрхан, УлаанхайрханУлаан хайрхан, БаянзүрхБуурал хайрхан, Өлзийт хайрхан, Бэрхийн уулс, Цахир, Мараат, Тэрмэст, Цагдуултай зэрэг уулстай. Богд, Борх, Чигэтсэй, Яруу, Цуврай зэрэг гол горхи, Отгон, Хаалга, Рашаант, Бор бургас зэрэг рашаан ус, Хөх нуур, Цагаан нуур, Сэнжит цохио, Мөнгөт хясаа, Их Ямаат, Бага Ямаат, Агьт Хангай, Тоглоот, Бичигт, Хужир толгой, Мандаат, Алдар толгой, Айргийн өвөр, Донойн хөндий, Доной баяны буурь, Алагийн дөрөлж, Халзан бүрэгтэй, Их Зэст, Бага Зэст, Байц толгой, Баянзүрх, Товцог зэрэг түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудтай. Уур амьсгалийн хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, зундаа нэмэх 32, өвөлдөө хасах 42 хэмийн хэлбэлзэлтэй энэ бүс нутагт хар мод, хайлаас, тоорой, бургас, улиас, төрөл бүрийн харгана зэрэг модлог ургамал, чихэр өвс, лидэр, дэгд, царван, шар, улаан гоёо, арц, суль, сульхир, вансэмбэрүү, манжингарав, ажигцэрэн, юмдүжин, алтан гагнуур, зэрэг эмийн ургамал, хиаг, агь, таана, ерхөг, шаваг, хүмүүл зэрэг бэлчээрийн ургамал, чацаргана, үхрийн нүд, улаалзгана, тошлой, хад, мөөг, нохойн хошуу зэрэг жимс, буга, согоо, бор гөрөөс, янгир ямаа, аргал, угалз, зэрлэг гахай, ирвэс, шилүүс, үнэг, чоно, тарвага, хярс, мануул, туулай зэрэг хээрийн амьтан, тас, бүргэд, ёл, хойлог зэрэг шувуудтай мөн газрынхаа хэвлийд алт, мөнгө, төмөр, оюу, фосфор, бадмаараг, хаш, мана зэрэг ашигт малтмал цемент, шохойн чулуу, наанга шавар зэрэг байгалийн нөөцтэй. Байгаль цаг уурын ийм нөхцөл байдалд эхнээсээ мал аж ахуй дагнан мөн томоохон гол мөрний хөндийгээр байгалийн хадлан болон хүнсний ногоо тариалж ирсэн бүс нутаг ажээ. Тэр дундаа эртнээс Улиастай хотын хүн амыг мах, сүү, хүнсний ногоо зэргээр хангасаар ирсэн тул энэ уламжлал дээрээ тулгуурласан мах-сүүний чиглэлийн үхэр, хонь зонхилсон МАА-г эрхэлсээр ирсэн байна. Энэ бүс нутагт оршиж байсан Улиастайн зургаан ангийнхан 1733-1920-иод оны үе хүртэл үржлийн мал адгуулах, хүнсний малыг өсгөн мах, сүүгээр хангах мөн багавтархан цэргийн тариалангийн үүргийг гүйцэтгэсээр иржээ. Харин хувьсгалын дараа үеэс бие даасан нэгэн хошуу, сумын зохион байгуулалтанд шилжин энэ бүс нутгийн хүн ард хувийн аж ахуй эрхлэх болсны дээр нэгдсэн зохион байгуулалтанд ч орох болжээ. Гэсэн хэдий ч Улиастай хотын хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүрэг нь өөрчлөгдөөгүй юм.
 
Эдүгээ Алдархаан сум нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Отгон, Идэр, Цагаанхайрхан, Дөрвөлжин сумуудтай хиллэн Завхан аймгийн төв хэсэгт оршино. 715828 га нутаг дэвсгэртэй, сумын төв Алдархаан нь аймгийн төвөөс 32 км-т оршино. Аргалант, Алдар, Богдын гол, Чигэстэй, Өгөөмөр, Мандаат гэсэн зургаан баг 1056 өрх, 4281 хүн ам, 106,8 мянган толгой малтай.