Францын тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 25:
}}
[[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы '''Францын тулалдаан''' буюу '''Францын уналт''' нь 1940 оны 5 сарын 10-нд эхэлж, Германчууд Франц болон [[Доод улсууд]]ыг эзэлснээр [[хуурамч дайн]]ыг төгсгөл болгосон тулалдаан юм. Уг тулалдаан 2 гол ажиллагаанаас бүрдэж байв. Эхлээд ''Fall Gelb'' (Шар ажиллагаа)-ийн үр дүнд Германы зэвсэгт хүчин [[Арденн]] хүртэл давшиж, Бельгид байсан [[Дэлхийн хоёрдугаар дайны холбоотнууд|Холбоотны]] хүчийг бүсэлж авсан. Улмаар [[Динамо ажиллагаа]]ны явцад [[Британийн Явуулын Хүчин (Дэлхийн хоёрдугаар дайн)|Британийн Явуулын Хүчин]] болон олон Франц цэргүүд [[Данкиркийн тулалдаан|Данкиркийг]] орхижээ.
 
Хоёр дахь ажиллагаа болох ''Fall Rot'' (Улаан ажиллагаа) 6 сарын 5-нд эхэлж, Германчууд [[жигүүрийн маневр]]аар [[Мажино шугам]]ыг сэтэлж, Францын нутагт цөмрөн орсон юм. Итали улс 6 сарын 10-нд Францад дайн зарласан бөгөөд Францын засгийн газар [[Бордо]] руу зугтаж, Францын нийслэл Парис хотыг Германы [[Вермахт]]ын цэргүүд 6 сарын 14-нд эзэлсэн байна. 6 сарын 17-нд [[Филипп Петен]] Франц улс гал зогсоох хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг зарлаж, 6 сарын 22-нд Франц болон Германы хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, 6 сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн аж. Ийнхүү Тэнхлэгийн хүчний бүрэн ялалтаар энэхүү тулалдаан өндөрлөжээ.<ref>{{Cite document |last=Keegan |first=John |title=The Second World War |place=Glenfield, Auckland 10, New Zealand |publisher=Hutchinson |year=1989 |postscript=<!--None-->}}.</ref>