Зүг чигийн бэлгэдэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Зүг чигийн бэлгэдэл зүй'''
 
Хойно хавсаргасан Ази дахины өнгө, зүг чиг, тоо, цаг, амьтны болон махбодын (зургаан) бэлгэдлийн цогцолбор-чуулбараас ажиглан үзэхэд гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь дөрвөн зүг, дөрвөн зовхис, найман өнгө, найман өнцөг гэсэн хорин дөрвөн хуваариас бүтэж байна. Чанх умар хулгана зүгт айл гэрийн хоймрын авдар байх бөгөөд энэ авдар дотор тэр айлын хамаг үнэт эд эрдэнэсийн зүйлс байдаг нь “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана” зүг (1) учраас тэр. Хулгана (үхэр огдой) бол үүрэндээ элдэв зүйл хураан цуглуулах талаараа онцгой авьяаст амьтан тул түүгээр бас эд баялаг хурж хуримтлахыг бэлгэдэж байна. Монголын малчид нүүдэлчид орог зусаг (орог) , шар чөчүүл , хадны сээтэн , боргийн бор зэрэг оготнын зүйлээс гадна хад чулууны хонгилд байдаг тэднээс биеэр торниун, том дугариг чихтэй, оготор сүүлтэй үхэр огдой буюу үхэр хулганыг онцгой бэлгэшээн үздэг бөгөөд хашаа хороонд үүрлэж, гэрт орж ирвэл, “үхэр олон болно”, эд баялаг арвидна гэж бэлгэшээн хэлдэг нь тэр хулгана нүхнийхээ амсарт өвс чулуунаас эхлээд элдэв зүйлийг хураадаг араншинтай нь холбоотой мэт. Бас хулгана зүгийн хоёр талд хар (24), харагчин (2) хоёр өнцөг тохиолдох учраас энэ авдрын дээр нь онгод тэнгэр, бурхан шүтээн, тэр дундаа эрт цагт хар зүгийн шүтээн Төрийн сүлд Дайчин хар тэнгэрээ (одоо цагт Бурхан бодхисадваагийн хөрөг, эцэг эхийн зураг) байршуулан тахидаг учраас гэрийнхнээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах зүгээр бодож үзвэл умар зүг нь өмнө өгүүлсэн ёсоор Эрлэг эзний орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг энэ бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Нэн ялангуяа, тэнгэрийн дуутай, аянга цахилгаантай үед үүд хаалга голлох нь аянганд ниргүүлэх осол омтгой хэрэг гэж үздэг. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэлгэх учир утгатай байдаг. Чингэхдээ эл хоёр арслан нь өөд өөдөөсөө харсан биш, хоёр тийшээ харсан байж гэмээнэ гэрийн баруун зүүн хоёр талыг тус бүрчлэн хамгаална. Харин өөд өөдөөс нь харуулан байрлуулбал, тэр айлд хэрүүл цуугиан, араа соёоны арсалдаан үл тасармуй.