6 сарын 1: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 2:
'''6 сарын 1''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 152 дахь ([[өндөр жил]] бол 153 дэх) өдөр юм. Мөн он дуустал 213 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
*1215 - Жонду (одоогийн Бээжин) хотод болсон тулааны үеэр Жин гүрний их хаан Шуанзонг Чингис хаанаар удирдуулсан Их Монгол улсын цэргүүд олзолсноор Жондугийн тулаан өндөрлөжээ.
*1495 - Жон Кор гэгч сүмийн санваартан Шотланд вискийг жор, агуулгынх нь дагуу анх удаагаа нэрсэн байна.
*1533 - Английн Хатан хааны суудалд Анна Болейн суув.
*1648 - Английн иргэний хоёрдугаар дайн: Парламентын талыг баримтлагчид Мейдстөүний тулаанд эзэн хааны талынхныг буулган авчээ.
*1670 - Английн Доуер тосгонд Английн хаан II Чарльз, Францын хаан XIV Луй нар Доверын нууц гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Англи-Голландын гуравдугаар дайн дэгдэх үндэс болсон юм.
*1792 - Кентаки муж АНУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэн 15 дахь муж болов.
*1794 - Францын хувьсгалын чухал тулаануудын нэг Зургаадугаар сарын 01-ний тулаан эхэлжээ.
*1796 - Теннессий муж АНУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэн 16 дахь муж болов.
*1812 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Медисон Их Британид дайн зарлах эсэхийг Конгрессоос асуув.
*1831 - Британийн судлаач, тэнгисийн цэргийн ахмад Жеймс Кларк Росс Хойд туйлд хүрсэн Европ тивийн анхны хүн болжээ.
*1849 - Хошуу занги Александре Рамзи Миннесотагийн газар нутаг байгуулагдсаныг зарлав.
*1855 - Америкийн эзлэн түрэмгийлэгч Уиллиам Уолкер Никарагуа улсад хүрчээ.
*1868 - Боск Редондогийн гэрээнд гарын үсэг зурснаар уугуул Навахочууд Аризона болон Нью Мексик мужуудад суурьшихаар болжээ.
*1879 - Бонапартын угсааны сүүлийн удирдагч Наполеон Южин Англи-Зулугийн тулаанд амиа эрсэджээ.
*1890 - АНУ-д шинэ тутам бүтээгдсэн Холлеритийн тооцооны машиныг ашиглан хүн амын нэгдсэн тооллого зохион байгуулжээ.
*[[1913]] - Грек-Серби улс холбоотны гэрээ байгуулснаар Балканы хоёрдугаар дайн дэгдэх нөхцөл бүрдэв.
*1916 - АНУ-ын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Луй Брандейс томилогдсоноор энэ суудалд суусан анхны еврей хүн болжээ.
*1918 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Баруун фронтод өрнөсөн тулаанд Жон Першинг болоон Жеймс Хербордоор удирдуулсан холбоотны арми Германы эзэн хааны армид цохилт өгөхөөр тулаанаа эхлүүлжээ.
*1929 - Аргентин улсын Буенос Айрес хотод Литан Америкийн коммунист намуудын анхдугаар их хурал болов.
*1939 - Дэлхийн хоёрдугаар дайнд өргөн ашиглагдсан Германы Fw-190 сөнөөгч онгоц зэвсэглэлд нэвтэрчээ.
*1941 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Крит арлын захиргаа Нацистын германд бууж өгөв.
*1943 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Английн харьяат улсуудын нислэгийн компанийн 777 дугаар нислэгийг Германы нисэх хүчин устган сөнөөв. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн уг нислэгт Британийн нэрт жүжигчин Лесли Ховард зорчиж явжээ. хөлгийн багийнхан бүгд амиа алдсан юм.
*1946 - Дэлхийн хоёрдугаар дайны үед Румын улсыг удирдаж байсан Ион Антонескуг цаазаар авчээ.
*1958 - Францыг олон жил удирдсан Ерөнхийлөгч Шарль Де Голь тэтгэвэрт гарах тухайгаа нийтэд зарлав. Тэрбээр зургаан сарын дараа тэтгэвэрт албан ёсоор гарсан билээ.
*1961 - Канадын худалдааны банк болон Канадын эзэн хааны банкууд нэгдэж Канадын эзэн хааны худалдааны банк болжээ. Энэ нь Канадын түүхэнд тохиосон банкуудын хамгийн том нэгдэл болсон юм.
*1962 - Нацистын Германы хоморголон устгах ажиллагааг гардан зохион байгуулсан Адольф Эйхманныг Израил улсад дүүжлэн хороожээ.
*1964 - Шинэ тутам байгуулагдсан Бүгд найрамдах Кени улсын анхны Ерөнхийлөгчөөр Жомо Кеньяатта сонгогдов.
*1975 - Курдистаны эх орончдын холбоог Жлал Талабани, Навширван Мустафа, Фуад Масум нар байгууллаа.
*1978 - Зохиогчийн эрхийн тунхаг батлагдсанаар олон улсад анх удаагаа зохиогчийн эрхийн асуудлыг зохицуулах болов.
*1979 - Родези(одоогийн Зимбабве) улсыг 90 жилийн түүхэндээ анх удаагаа хар арьстнууд удирдах болжээ.
*1980 - Мэдээллийн алдарт Cable News Network буюу CNN агентлаг анхны эфирээ цацав.
*1988 - Бельгийн нийслэл Брюсселд Европийн төв банк байгуулагджээ.
** Дундын зайн тусгалын цөмийн зэвсгийн гэрээ албан ёсоор хэрэгжиж эхлэв. Ингэснээр ЗХУ болон АНУ дундын зайн тусгалтай цөмийн зэвсгээ устгах, дахин хөгжүүлэхгүй байхаар болсон юм.
*1990 - Хүйтэн дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш болон ЗХУ-ын удирдагч Михайль Горбачёв нар химийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурав.
*1993 - Сараево хотын Добринья дүүрэгт болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр Сербийн хэт даврагсад халдаж 13 хүн амиа алдан, 133 хүн шархаджээ.
*1994 - Өмнөд Африк улс Британийн колони орнуудын Хамтын нөхөрлөлд гишүүнээр элсэн оров.
*2001 - Балбын угсаа залгамжлах хунтайж Дипендра болон хаан угсааны хэд, эхдэн хүн түүний эцэг, эх халдлагад өртөн амиа алджээ.
** Палестины Хамас бүлэглэл Тел Авив хотод болж байсан цэнгээний үеэр бөмбөг дэлбэлж 21 хүн амиа алдав.
*2004 - Оклахома хотод бөмбөг дэлбэлсэн Терри Николс гэгчийн шүүх хурал болж, шүүхээс түүнд бүх насаар хорих ялыг 161 удаа олгожээ. Ингэснээр Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн байна.
*2008 - Кино урлагийн алдар "Юниверсал" студийн ард гал гарч Кинг Конг үзүүлэн танхим шатжээ.
*2009 - Бразилыг зорин нисэж явсаан Францын агаарын тээврийн 447 дугаар нислэг Атлантын далайд осолдож хөлгийн 288 зорчигч бүгд амиа алдав.
** Автомашины алдарт General Motors компани дампуурлаа зарлалаа. Ингэснээр АНУ-ын түүхэнд үлдсэн хамгийн том дөрвөн дампуурлын нэг болжээ.
*2011 - АНУ-ын сансар судлалын "Эндевор" хөлөг 25 удаагийн нислэг үйлдсэнийхээ дараа албан ёсоор ашиглагдахаа болив.
*2015 - БНХАУ-ын Хубэй мужид орших Хөх мөрөнд зорчиж явсан хөлөг онгоц живж 400 хүн амиа алджээ.
 
== Энэ өдөр төрөгсөд ==