Apple Pay: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Apple-watch-selling-points.jpg файлыг коммонсд Pi.1415926535 хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: per [[:c:Commons:Deletion requests/File:Apple-watch-selling-p...
fix
Мөр 1:
Эртнээс шинжээчид [[Apple компани]] мобайл төлбөр тооцооны салбарт хамгийн их амжилт гаргах боломжтой гэж харж ярьсаар ирсэн юм. Учир нь ганцхан Apple-д л 800 сая гаруй хэрэглэгчийн [[iTunes]] данс байдаг, тэдгээрийн ихэнх нь төлбөрийн картаа холбосон байдаг. Тэгэхэд Amazon компанид 250 орчим сая хэрэглэгч, PayPal компанид 150 орчим сая хэрэглэгчийн данс бүртгэлтэй байдаг юм. Тийм ч учраас  мобайл төлбөр тооцооны салбарт Apple компаны Apple Pay үйлчилгээ нь сайн нууцлалын системийг Touch ID технологитой хослуулсанаараа маш сайн нууцлал сайтай төлбөрийн системийг бий болгосон юм. Энэхүү үйлчилгээг Apple компани 2013 оны 1-дүгээр сараас эхлүүлсэн  бөгөөд 2014 оны 10 сарын 20 өдрөөс эхлэн “Apple” компани “Apple Pay” хэмээх шинэ төлбөрийн системээ iPhone 6  ухаалаг гар утас зах зээлд гарсаны дараагаар  АНУ-д ашиглалтанд оруулж эхэлсэн. Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулахдаа ганцхан удаа тоон таних тэмдгийг ашигласанаараа бусад төлбөрийн хэрэгсэлээс нууцлал сайтай болж байгаа юм. “Apple Pay” нь зээлийн картын оронд ухаалаг утсаа ашиглан төлбөр хийдэг үйлчилгээ юм. Шинэ iPhone утаснууд нь NFC (Near Field Communication) технологитой гарснаар төлбөр тооцооны шинэ хэрэгслийг бий болгосон ба энэ нь богино зайнд утасгүйгээр мэдээлэл дамжуулах технологи бөгөөд гар утсаа зориулалтын POS машинд ойртуулан төлбөр гүйцэтгэх боломжийг олгодог. Ингэснээр хэрэглэгчид мобайл төхөөрөмжөө ашиглан маш түргэн хугацаанд жирийн дэлгүүрүүд, банк, үйлчилгээний байгууллага болон онлайн худалдаанд төлбөр тооцоо  хийх найдвартай төлбөр тооцооны системтэй болсон. Төлбөрийн картны мэдээллээ утсан дахь Passbook (IOS 9-wallet  application) аппликэйшин-д оруулж хурууны хээгээр баталгаажуулснаар ухаалаг утсаа ашиглаж төлбөр хийх боломж нээгдэх бөгөөд төлбөрийн картны дугаарыг тань apple-ийн сервер, худалдааны байгууллагын мэдээллийн санд хадгалагдаггүй, зөвхөн тооцоо хийх бүрт нэг удаагийн дугаар ашигладаг тул утасаа хулгайд алдлаа гэхэд тэр дор нь төлбөр хийх боломжгүй болгох нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн энэхүү үйлчилгээ нь VISA, Mastercard, American Express мэтийн төлбөрийн картуудтай хамтран ажилладаг. Хэрэглэгчид энэхүү үйлчилгээнд төлбөрийн картаа дараах 3-н төрлийн аль нэгээр нь бүртгүүлнэ.
* Дансаа iTunes-тэй холбох
* Картныхаа зургийг утсандаа авах
* Картныхаа мэдээллийг гараар оруулах
 
 
=== '''Онцлог''' ===
Line 19 ⟶ 18:
=== '''Apple Pay-ийн давуу тал''' ===
 
====        Аюулгүй ====
Утсан дээрээ та өөрийн кредит картны мэдээллээ байршуулан, хурууны хээгээрээ нууцлана. Жирийн төлбөрийн картыг ашиглахад картны дугаар болон шаардлагатай мэдээлэл бусдад алдагдах магадлал маш өндөр байдаг. Жишээлбэл, таныг картаа гаргаж байхад хажуугийн хүн чинь дугаарыг харах, нууц кодоо алдах, картаа дэлгүүрт мартаад явах зэрэг аюул бий. Харин “Apple Pay” нь төлбөр хийхэд таниас картын дугаар, нууц үг, гарын үсэг зэргийг шаардахгүй. Утсан дээр бүртгэгдсэн картын мэдээллийг тусгай кодоор долгион хэлбэрээр дамжуулах тул картын мэдээлэл алдагдах магадлал тун бага. “Apple Pay” нь төлбөр тооцооны тухай мэдээлэл, хувь хүний нууцыг тухайн дэлгүүрийн мэдээллийн системд хадгалахгүй тул таны мэдээлэл цаашаа алдагдана гэх аюул байхгүй. Хэрвээ утсаа алдвал “Find iPhone” (утсаа алдсан тохиолдолд утасныхаа байршлыг тогтоох, утсаа алсаас цоожлох аппликэйшн) руу ороод утсан дээрх картаа устгаж болно.
 
====      Түргэн шуурхай ====
Жирийн төлбөрийн картыг ашиглах бол түрийвчээ гаргаж ирэх, картаа уншуулах, кодоо хийх эсвэл гарын үсэг зурах гэсэн шат дараалалтай байдаг бол “Apple Pay”-д энэ бүхэн хэрэггүй. Төлбөр хийхийн тулд та ердөө гар утсаа зориулалтын машинд ойртуулахад л хангалттай. Карт уншуулах хэрэг байхгүй. Ямар нэгэн товчлуур дарах ч хэрэг байхгүй.Мөн дэлгүүрийн хувьд бэлэн мөнгөөр гүйлгээ хийхэд түүнийг тоолох, хянаж бүртгэнэ гэдэг их цаг зарцуулдаг. Тиймээс бэлэн бус мөнгөний гүйлгээ илүү үр өгөөжтэй байдаг. Тийм ч учраас үйлчилгээний байгууллага болгонд картаар гүйлгээ хийх орчинг бүрдүүлсэн байдаг.Мөн аппликэйшнээр онлайн худалдаа хийхэд хувийн болон картын мэдээллээ нэг нэгэнгүй оруулах хэрэгтэй байдаг. Энэхүү цаг үрсэн системийг “Apple Pay” байхгүй болгож байгаа юм.
 
====     Картын луйвар хийх боломжийг олгодоггүй ====
Apple Pay үйлчилгээнд хүн бүртгүүлэхдээ кредит картынхаа зургийг авч оруулахад цаанаас картыг нь баталгаажуулах боловч картын дугаарыг нь сандаа хадгалдаггүй. Мөн кредитийн картын луйвар нь энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэн улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг явдлыг бууруулдаг.
 
Line 67 ⟶ 66:
Apple Pay нь таны iTunes дансандаа холбосон төлбөрийн картыг автоматаар системдээ бүртгэнэ. Хэрвээ шинэ карт оруулах бол iPhone эсвэл iPad төхөөрөмжийнхөө Passbook-т өөрчлөлт хийж картын мэдээлэлээ оруулна.           
 
1.     Iphone гар утасныхаа Wallet апликейшинийг ажлуулна.  Харин  iPad дээр  Settings > Wallet & Apple Pay орж ажлуулна.           
 
2.     Кредит болон дебит картны аль нэгийг нь нэмнэ.
 
3.     Өөрөөр хэлбэл камер ашиглаж  кредит карт болон дебит картны талаарх мэдээллийг авдаг. Үүний дараа шаардлагатай бусад нэмэлт мэдээллийг бөглөнө.
 
4.     Тухайн хэрэглэгчийн картыг Apple Pay-рүү нэмж  болох эсэхийг банк шалгана.
 
5.     Хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол нэмэлт баталгаажуулах асуулт асууна. Ингээд карт бүртгэгдсэн бол одоо ашиглаж болно.
 
=== '''Iphone болон Ipad дээрх өөрийн картаа хэрхэн удирдах вэ?''' ===
Line 81 ⟶ 80:
 
==== '''Default картаа өөрчлөх''' ====
 
IPhone:
 
1.     Wallet нээх
 
2.     Default болгохыг хүсэж байгаа картан дээр хуруугаа барина.
 
3.     Apple Pay card хэсэгт картаа чирч оруулна.
 
iPad:
Line 109 ⟶ 107:
Дэлгүүр, үйлчилгээ, худалдааны газрууд ПОС машин буюу “contactless payment” гэсэн технологитой бол энэ үйлчилгээг ашиглаж болно гэсэн үг. Эдгээр ПОС машинуудыг  Apple компани гаргаагүй бөгөөд төлбөрийн нэгдсэн стандарттай ердийн ПОС машин байх юм. Ингээд хуруугаа утасныхаа TouchID сканнер дээр тавиад утсаа ПОС машин дээр ойртуулж барина. Гүйлгээ амжилттай болсон эсэхийг дэлгэц рүүгээ заавал харж мэдэх шаардлагагүй бөгөөд гүйлгээ хийгдмэгц утас зөөлөн чичирхийлэхийн хажуугаар дохио дуугарч амжилттай болсныг мэдээлнэ.Мөн утсанд хэд хэдэн карт хадгалж болох тул шууд төлөхөд default карт сонгогдоно. Өөр картаар төлөхөөр болвол Wallet (Passbook)- рүүгээ орж солих шаардлагатай. Төлбөр төлөхдөө дараах 3-н алхамын дагуу хийнэ.
 
1.     Pay товч болон Buy with Pay товчны аль нэгийг сонгоно.
 
2.     Үүний дараа таны төлбөрийн мэдээлэл дэлгэцэнд харагдана. Хэрвээ шаардлагатай бол бусад нэмэлт мэдээллийг оруулж  болно.
 
3.     Ингээд төлбөрөө төлөхийн тулд  Touch ID хэсэг дээр хуруугаа тавина. Ингэснээр  таны төлбөр төлөлт амжилттай илгээгдэнэ.
 
=== '''Шимтгэл нь хэр их вэ?''' ===