Дашзэвэгийн Сэнгээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
яруу найраг
 
cleanup
Мөр 1:
{{Цэвэрлэгээ}}
Монголын[[Монгол]]ын утга зохиолын нэрт төлөөлөгч '''Дашзэвэгийн Сэнгээ''' [[1918]] оны тавдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд мэндэлжээ.
 
Яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч тэрбээр 1936 онд [[Улаанбаатар]] хотноо багш нарыг бэлтгэх сургууль, 1951 онд Москва хотноо А.М Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1943-1946 онуудад Монголын зохиолчдын эвлэлийн түр хорооны нарын бичгийн дарга, 1954-1959 онд зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв. Д.Сэнгээ БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож МАНХ-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Төв хорооны гишүүнээр сонгогдож байв. 1932 оноос эхлэн уран зохиолч бичих болжээ. Түүний туурвисан бүтээлүүдийн дотор дайныг эсэргүүцсэн иргэний болон эх орны уянгын шүлэг түлхүү байрыг эзэлдэг. Олон сайхан уянгын дууг нь эдүгээ ч ард түмэн дуулсаар буй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзан дээр “Үнэн” дуурь нь олон жил тоглогдсоор байгаа билээ. Д.Сэнгээ Монголын залуу зохиолчдод ихээхэн анхаарал халамж тавьж байсан юм. Л.Түдэв, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Дашдооров, Д.Гомбожав, Д.Маам, Д.Пүрэвдорж нар түүний гарын шавь юм. Зохиол бүтээлүүд нь Орос, Хятад болон бусад олон хэлээр орчуулагдан хэвлэгджээ. 1947 онд “Аюуш” туужаараа, 1954 онд “Тагтаа”, “Өвгөн партизаны яриа” шүлгээрээ төрийн шагнал буюу Чойбалсангийн шагнал хоёр удаа  хүртэж байжээ.