Куликовын тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Image:Yvon_kremlin.jpgImage:Dmitry_Donskoy_in_the_Battle_of_Kulikovo.jpg-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь CommonsDelinker, шалтгаан нь: File renamed: Criterion 2 (meaningless o
Мөр 44:
 
==Тулалдааны талбай ба талуудын цэргийн тоо==
[[Image:YvonDmitry kremlinDonskoy in the Battle of Kulikovo.jpg|thumb|250px|Дмитрий тулааны талбарт.]]
[[File:Дмитрий Донской на Куликовом поле.jpg|thumb|250px|Дмитрий Куликовын талбайд. Зураач [[Василий Сазонов]]]]
Тулалдаан болсон Куликовын тал нь ОХУ-ын Тула хотоос зүүн-өмнө 140 км зайтай Дон, Непрядва, Красивая Меча голуудын хооронд 10 орчим ам.км талбай эзлэх оршдог. Гэсэн хэдий ч өнөөх хэр нь тэнд томоохон тулалдаан болсон шинж тэмдэг олдохгүй байгаа юм. Нийт 200.000 орчим Орос цэрэг оролцсон хэмээн Оросууд үздэг. Маймаа хааны талаас мөн тооны цэрэг бас Генуягийн хөлсний 10.000 орчим явган цэргийг тооцох юм бол 400.000 орчим цэрэг хоёр талаас оролцжээ гэж дүгнэж болохоор байна. Томоохон хэмжээний булш бунхан төмөрлөгийн үлдэгдэл олдохгүй байгаа нь тулалдаан энд болсон гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Оросын он дарааллын гар бичмэлд зааснаар Монастырщина тосгоны дэргэдээс ч, Куликовын талын өөр нутгаас ч цэргийн булш олдохгүй байгаа юм. Тэр Куликовын талд ийм их тооны цэрэг багтах боломжгүй нөгөө талаас тулалдаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн отоонд байсан Монгол жанжнаар удирдуулсан Дмитрий Боброкийн хороо хаана байрлаж багтаж байсан нь тодорхойгүй байгаа юм. Оросын цэргийн тооны талаар оросын түүхийн сурвалжуудад бичихдээ Москвагийн ванлигийн 100 мянган цэрэг, түүний холбоотнуудын 50-100 мянган цэрэг цугларсан хэмээжээ. Харин "Мамайгийн тулааны тэмдэглэл"-д 260 мянга эсвэл 303 мянга ч хэмээн дурдсан байдаг бол "Никоновын он дарааллын бичиг"-т 400 мянга ч гэж дурдсан нь бий. Гэтэл нэлээд хожуу үеийн судлаачид Дмитрийн тугийн доор 50-620 мянган цэрэг л цугларсан байх боломжтойгоос шууд Москвагийн цэрэг нь зөвхөн 20-25 мянга байсан ч гэж үздэг аж. Харин Мамай хэдэн цэрэгтэй байсан бэ? Мамайгийн зөвлөх шадрууд нь түүнд ийнхүү зөвлөсөн гэсэн үг байдаг. "Чиний орд улс хоосорч, хүч чадал чинь суларлаа. Гэвч чамд арвин их баялаг байгаа тул Генуй хотынхон /италичууд/, черкес, ясууд болон бусад ард түмнүүдийг хөлслөе" хэмээж гэнэ. Мөн хөлсний цэргийн тоонд лалууд, буртасуудыг ч нэрлэсэн байдаг аж. Өөр нэгэн мэдээгээр бол Куликовын тал дахь Мамайн цэргийн цөмийг Генуй хотын хөлслөгдсөн явган цэрэг бүрдүүлж, харин морин цэрэг нь жигүүрүүдэд жагссан гэжээ. Бас Генуй хотоос хөлслөгдсөн цэргийн тоо 4000 мянга байсан бөгөөд тэд хөлсөндөө Судакаас Балаклава хүртэлх Крымийн эрэг нутгийг авсан гэдэг аж. Тэр цаг үеийн Алтан ордны улсын цэргийн тоо толгойн талаар 3 түмэн цэрэгтэй байсан / 1362 онд Хөх Усанд болсон тулаан болон Куликовын тулааныг Мамай нь толгод дээрээс 3 түмтийн ноёнтойгоо ажиглан харж байсан гэсэн мэдээ/, эсвэл 4 түм / 1340 онд Галиц руу хийсэн Узбекийн довтолгоон/, 5 түмэн / 1328 онд Тверийг эзлэн сөнөөсөн болон 1378 оны Вож гол дахь тулаан/ цэрэгтэй байсан гэсэн 14 дүгээр зууны үеийн мэдээ байдаг. Гэтэл Мамай нь улсынхаа зөвхөн баруун хагаст л ноёрхож байсан бөгөөд Вож гол болон Куликовын тулалдаанд бараг бүх цэргээ алдсан гэдэг. Харин 1385 онд Тохтамыш нь Тавриз руу довтлохын тулд Алтан ордны улсын бүх нутгаас ердөө л 90 мянган цэрэг хуралдуулж чадаж байсан гэх. Гэтэл дээр дурдсан "Мамайн тулааны тэмдэглэл"-д тэрбээр 800 мянган цэрэгтэй байсан гэсэн нь асар хэтрүүлсэн тоо гэдэг нь ойлгомжтой юм. Оросын түүхчид Оросын цэрэг 40-70.000[1] орчим Мамайн цэрэг 90-150[2] мянга орчим байсан хэмээн үздэг. Түүхч С.Карамзин Оросын армийн тоог 130-150 мянга хүрсэн гэж үздэг. Харин В.Татищев 60 мянга гэсэн тоог заадаг бол Оросын он дарааллын зарим бичгүүдэд цэргийн тоог нилээд хэтрүүлэгтэй гэж болохоор дурьджээ. Тухайлбал, Никоновын он дарааллын бичигт оросын цэргийн тоог 400 мянга, "Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд" хэмээх түүхийн эх сурвалжид 253 мянга гэж тэмдэглэжээ. Гэхдээ оросын цэргийн тооны талаархи хамгийн үнэн магадтай тоог 70-100 мянга гэж судлаачид үздэг байна. Сүүлийн эх сурвалжаас үзвэл оросууд цэргээ толгойн анги, гол хүч, зүүн, баруун жигүүр, нөөц буюу отох гэсэн таван хэсэгт хуваажээ. Хоёр талаас нийтдээ 100.000 орчим цэрэг тулалдсан байх магадлалтай. Үүнээс олон тооны цэрэг гаргах боломж аль алинд нь байгаагүй юм. Тухайн үеийн Ордын цэрэг 60-80 мянгын хооронд хэлбэлзэж байсан гэж бодохоор үнэнд ойр билээ. Мамайн цэрэг 30.000 орчим түүн дээр Генуягийн хөлсний 4000 явган цэрэг, черкес, хасаг, армен зэрэг бусад үндэстний цэргүүд байсан байх боломжтой. Мамай бол Ордын хууль ёсны эзэн биш тэр төр үймүүлсэн этгээд байсан. Тиймдээ ч түүнд тийм ч их цэрэг байгаагүй хамгийн ихдээ түүнд 40.000 орчим л цэрэг байсан байх боломжтой. Оросуудын цэрэг нь түрэг татаар гаралтай цэрэг дээр нь Ордын хууль ёсны эзэн Тохтамыш хааны илгээсэн монгол цэргийн мянгатууд байсан юм. Тэгээд нийтдээ 45000 орчим байсан байх боломжтой. Тохтамыш хаан тулалдаанд өөрийн бүх цэргийн хүчийг явуулаагүй, учир нь ар хударгаар нь дайран довтолдог нүүдэлчдийн арга залийг мэддэг болохоор өөрийн гар дор лавтай 50-60.000 цэрэг бэлэн байлгаж харин Димтрийд тусламж болгон 15000 орчим цэрэг явуулсан нь тэдгээр нь отолтонд Дмитрий Боброкий болон Тохтамыш хааны жанжны хамтын удирдлага дор байж тулалдаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь лавтай. Нүүдэлчид хэзээнээс нааш отолтыг чадварлаг гүйцэтгэж сурсан өөр хэн ч биш.