Хярс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 21:
'''Хярас Үнэг''' (''Vulpes corsac'') [[Мах идэштэн]] багийн хөхтөн амьтан.
==Төрх байдал==
Биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловч илэрхий жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул  мөнгөлөг туяатай харагдна. Сүүл богино үзүүр нь хар. Өвлийн үс тод улаан шаргал, зуны үс улбар цайвар. Амьдралын онцлог Голдуу харуйхаранхуй бүрийгээр явдаг. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см, биеийн жин 2-3 кг хүрнэ.
 
==Амьдрах орчин==
Монгол орны ихэнх нутгаар буюу тал хээр, цөлөрхөг хээрийн бүс нутгаар өргөн тархсан. [[Үнэг]] нь өндөрлөг, хадархаг, бартаа ихтэй уулсын гуу жалга, эрэг, хөндий газар амьдардаг бол хярс нь цөлөрхөг хээр, хээрийн завсрын шинжтэй тэгш талархаг газрыг шүтэн амьдардаг. Байршил нутгын хувьд өргөн сонголттой амьтад. Хярс тал газар амьдардаг учраас агнуурт их өртдөг. Тэрээр нүх ухах чадваргүй тул тарваганы орхигдсон нүхийг ашигладаг байна. Тэгэхээр тарваганы нүх нь хярс болон бусад нүхэнд орогнодог амьтдын амьдралын таатай орчин бүрдүүлж өгдөг байна.