Ёшиока Юи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
[[]]
Мөр 1:
[[Файл:Yui the MTV Music Awards 2006.jpg|thumb|right]]
'''Ёшиока Юи''' нь [[1987]] оны 3-р сарын 26 нд [[Японы улсынулс]]ын [[Фукуока]] (Fukuoka) хотод мэндэлжээ. Тэрээр Японы дуучин бөгөөд дууны үг бичигч, олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглодог ба кино жүжигчин юм. Тэрээр одоогоорStudioseven Recordings гэрээ хийн, авьяаслаг агентлаг болох Stardust Promotion –той хамтран ажиллаж байна. Дунд сургуулийн 3 дахь жилээс түүний эхийн нөлөөлснөөр YUI нь өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг бичдэг болов. Энэ түүнд их сургуульд байх үеэс дууны үг бичиж эхлэхэд нь тусалжээ. Их сургуульд байх үеэсээ сургалтын төлбөрөө төлөхийн тулд цагийн ажил хийдэг байв. Үргэлж завгүй байдаг байсан ба дуу хөгжмөөс холдож эцэст нь тэр өвчтэй болов. Эмнэлэгт байхдаа түүний хөгжимд дурлах хүсэл нь дийлж, сургууль болон дуу хөгжим хоёр зэрэгцэн орших нь түүнд хэцүү байв. Эмнэлгээс гаран явж байхдаа гудамжны амьд хамтлаг болох Bianco Nero хамтлагийн тоглолтын сүүлийн хэсэгтэй дайралдсан нь түүний дуу хөгжмийн замналд ихээхэн түлхэц өгсөн юм. Bianco Nero хамтлаг нь удалгүй YUI –д хөгжмийн хувийн сургуульд элсэн ороход зуучлан өгч, тэрээр их сургуулиа хаян, өөрийн төрөлх хот болох Фукуока (Fukuoka) –д дууны үг бичин гитар тоглон шаргуу сурч эхлэв. Мэргэжлийн дуучин болох зорилго тавин, Фукуока (Fukuoka) –дахь Тэнжин метроны буудлын (Tenjin Station) орох хаалганд гитар тоглон дуу дуулдаг болов. Ингэж гудамжинд дуу дуулдаг байсан нь өөрийн ичимхий зангаа дийлэхэд нь тус болов. 2004 оны 3 сараас эхлэн Sony Music Japan-д элсэн орсноор мэргэжлийн дуучин болох гараа нь эхэлжээ. Юи нь Midnight Sun (film) (タイヨーのうた, Taiyō no Uta) (Japan, June 17, 2006) тогложээ.
 
[[Ангилал:Поп хөгжимчин]]