Төвлөн засах яам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
Tag: 2017 source edit
Мөр 6:
Юань улсын үеийн засаг захиргааны гол байгууллага бол Жун Шу Шэн (Төвлөн засах яам) юм. Орчин үеийнхээр Засгийн газартай төстэй төрийн нэгж юм. Тухайн үед хоёр төрлийн үүрэг гүйцэтгэж байсан. '''Нэгд''', төрийн 6 яам, 20 гаруй хэлтэс, товчоодыг удирдах; '''Хоёрт''', эзэн хааны шууд захиргаанд байдаг нутаг дэвсгэр, тэдгээрийн удирдах байгууллага, түшмэдийг давхар хариуцаж байсан юм.
 
Уг яамны ерөнхий захирагчаар хунтайж нар зарим үед [[Жун Шу Лин (Албан тушаал)|Жун Шу Лин]] тушаалтай түр томилогдож, хаан суусны дараа угсаа залгах хүүтэй нөхцөлд хүүдээ өгч, хэрэв ханхүү байхгүй бол цуцалж байсан. Юань улсын үед 1260-1263 онд [[Дорж (Хубилайн хүү)|Дорж хунтайж]], 1272-1286 онд [[Чингим|Чингим хунтайж]], 1307-1311 онд [[Аюурбарбад буянт хаан|АюурбарадАюурбарбад хунтайж]], 1316-1320 онд [[Шадбал гэгээн хаан|Шадбал хунтайж]], 1324-1328 онд [[Ашидхэв хаан|Ашидхэв хунтайж]], 1329 онд [[Төвтөмөр хаан|Төвтөмөр хунтайж]], 1331 онд [[Алтандара хунтайж]], 1353-1370 онд [[Аюушридар хаан|Аюушридар хунтайж]] нар Жун Шу Лин тушаалыг хүртэж байсан.
 
Үүний дараа баруун, зүүн гарын [[Чинсан|'''чинсан''']] байсан. Энэ хоёр чинсан бол тус яамнаа хамаарах зургаан бага яамдыг тэнцүү тоотой хуваан аливаа хэргийг хамаарч хамгийн их чухал албан тушаалтан байсан. Хэрэв Жун Шу Лин түшмэл байвал чухал хэргийг дээш мэдүүлж шидүүлэх, байхгүй бол чухал зармыг нь эзэн хаанд мэдүүлж байжээ. Чинсангийн дараа '''Пинжан Жэнши''' буюу Пинжан тушаалтай дөрвөн хүн байсан. Тэд хоёр хуваагдаж, хоёр чинсангийн доор алба хааж байсан. Зургаан бага яамд нь: