1945 оны чөлөөлөх дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
зарим үгийн алдааг засварлав.
No edit summary
Мөр 43:
Монгол-Зөвлөлтийн хамтарсан группийн командлалын тушаалаар МАХЦ-ийн 6-р дивиз VIII сарын 21-ний өглөө Аньзятунь хотыг дайран авчээ. Тулалдаанаар Японы 8-р явган бригадын 150 гаруй цэрэг, офицерыг буулган авч, үлэмжхэн зэвсэг хэрэгсэл, хэд хэдэн агуулахыг олзолсон байна. 6 дугаар дивиз давшилтаа үргэлжлүүлсээр БНМАУ-ын хилээс 1010 км алсалсан Губэйкоу хотын районд хүрч МАХЦ-ийн 5 дугаар морьт дивизтэй нийлэв. Хоёр дивиз VIII сарын 21-ний үдээс хойш тэрхүү хотыг чөлөөлжээ. Японы эзэн хааны 8 дугаар корпусын 31,35 дугаар тусгай отряд, их буу, танк эсэргүүцэх их буу, минометын батарейн 1300 цэрэг офицер буун өгч, үлэмж хэмжээний зэвсэг, эд хогшил, галт хэрэгслийн агуулахыг олзолсон байна. 5, 6 дугаар морьт дивиз бусад ангийн хамтаар дайсны үлэмжхэн хүч бөөгнөрсөн Миюнь хотын зүг давшилтаа үргэлжлүүлэн VIII сарын 22-нд уг тод тулж очсон юм. Чуулалт хаалганы чиглэлд давшсан Монгол-Зөвлөлтийн цэргийн Мото механикжуулсан анги нэгтгэл, VIII сарын 9-ний үдэш Замын-Үүдээс хөдөлж, Япон-Өвөр Монголын цэргийн анги салбарыг устгаж, мөн шөнө Цагаан овоо суманд хүрчээ. Цааш давших замдаа Нянзан хотыг эзлээд улмаар VIII сарын 11-нд Монголын хилээс 200 гаруй км-ийн зайд орших Баруун Сөнөд, Вангийн хүрээг чөлөөлөв.
 
Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүч цааш давшиж, тус улсын хилээс 300 шахам км алсад орших Завсар (Чансыр) хотыг VIII сарын 13-нд эзлэн авч улмаар тус хотоос 113 км-т орших 95 мянган хүнтэй Жанбэй хотыг VIII сарын 18-нд дайран эзэлжээ. Дүүрэгтээ цэргийн хэд хэдэн хотхон, нисэх онгоцны буудалтай, цэргийн хуаран, аж үйлдвэрийн газар, цахилгаан станц, радио станц, авто машины засварын газар бүхий олон замын уулзвар зангилаа Жанбэй хотыг авснаар Монгол-Зөвлөлтийн цэрэг Жанчхүүгийн давааны бэхэлсэн районд тулж очив. БНМАУ-ын хилээс 560 км хол оршдог Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох гол замыг халхалсан Японы цэргийн чухал түшиц газар, байлдааны бат бэх бэхлэлт бүхий район байв. Энд Японы империалистууд 1935-1940 онд 40 000 хятад иргэнийг дайчлан ажиллуулж 35 км урт, 10 км өргөн бэхлэлт байгуулж, түүндээ олон тооны тулгуурт байр, их буу, пулеметын галын цэг байрлуулснаас гадна тухайн цагтаа сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон газар доогуур харилцах суваг, орон сууц, агуулахын олон барилга байгууламжтай байжээ. Бэхэлсэн районыг хоёр давхар төмөр утсан тор, танк эсэргүүцэх өргөн, гүн шуудуугаар тойруулан нэвтрэх сүв, хажуугаар гарах замыг минажүүлсэн байжээ. Япончууд энэ бэхлэлтээ «давагдашгүй цайз» гэж үзэж байв. Жанчхүүгийн давааны бэхэлсэн районыг эзлэн авах байлдааны үүрэг зөвлөлтийн 27 дугаар мото буудлагын бригад, МАХЦ-ын 7 дугаар мото механикжуулсан хуягт бригадын дайчдад оногджээ. VIII сарын 18-нд Монгол-Зөвлөлтийн армийн анги дайсны хүчийг туршин байлдаж бэхлэлтийн зохион байгуулалт, галын гол цэгийг илрүүлсэн нь тулалдааны цаашдын амжилтад чухал тус болжээ. Жанчхүүгийн давааны төлөө байлдаанд МАХЦ-ийн хурандаа Нянтайсүрэнгийн командалсан 7 дугаар хуягт бригадын дайчид гарамгай тулалджээ. Дэслэгч Санжаагийн командалсан миномет салааны дайчдын мэргэн галын цохилт нь анги салбарын давшилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Тус салааны наводчик Д.Данзанваанчиг, туслах наводчик Д.Цэрэндорж нар дайсны хүнд пулемет 2, хөнгөн пулемет 3-ыг сөнөөж Японы 20 гаруй цэрэг, офицерыг устгажээ. Буудлагын нэгдүгээр ахлагч Дүүдэйн салаанд хүч нэмэгдүүлж өгсөн дэслэгч Г.Дашдондогийн хамт салаагаа хошуучлан давшиж дайсны хориглолтыг эн түрүүнд сэтэлж Японы хүнд, хөнгөн пулемётын галын цэг 10 гаруйг 30 гаруй цэрэг офицерын хамт устгажээ. Тулалдааны үед Л.Аюуш 11 гаруй удаа шархадсан боловч алхам ч ухралгүй урагш тэмүүлэн байлдсаар сумаа дуусган пулемётынхаа гол төмрийг салган авч дайран ирсэн дайсантай гард тулалдаж олныг устгаад эх орон, ард түмэндээ өргөсөн ариун тангарагаатангаргаа үнэнчээр биелүүлж баатрын ёсоор амь үрэгджээ. Холбоо салааны тасгийн дарга, ахлах түрүүч Жанчив дайсны шуурган галын дундуур тасарсан холбоог хоёр газраар залгаад, гурав дахь тийш мөлхөн очиж гар нь шархадсан учир тасарсан хоёр үзүүрийг нийлүүлэн шүдэндээ зууж холбоог залгуулаад, ангийнхаа давшилтыг хангаж байлдааны үүргээ баатарлагаар биелүүлэн амь эрсэджээ. Энэ мэт гарамгай гавьяа байгуулсан дарга, байлдагч олноор төржээ. Монгол-Зевлөлтийн анги нэгтгэл ийнхүү 3 хоногийн ширүүн байлдааны эцэст Японы цэргийн бэхлэлтийг эвдэн дайсныг бут ниргэж, VIII сарын 21-нд Чуулалт хаалганы районыг чөлөөлснөөр байлдааны ажиллагааг ялалтаар дуусгав. Энэ тулалдаан дайсан олон зуун цэрэг, даргаа алдан зэвсэг техникийн үлэмж хохирол хүлээж ухран зугатжээ. Цэргийн нам, улс төрийн байгууллагаас Өвөр Монгол, Хятадын ард түмэнд, Монгол-Зөвлөлтийн армиудын үүрэг зорилт, империалист Японы дайнч түрэмгий, колонийн бодлогыг тайлбарлан таниулж байв. БНМАУ-ын нутаг Тамсаг булаг, Халхын голын районоос) довтолгоонд орсон Улаан армийн Өвөр Байгалын анги нэгтгэлүүд усгуй элсэн цол хээр, Их Хянганы өндөр нурууг даван Солон, Хайлаарын чиглэлд дайсныг бут цохиод, VIII сарын 18, 19-нд Манжуурын аж үйлдвэр, засаг захиргааны чухал төвүүдэд тулж очжээ. Өвөр Байгалын фронтын ба Алс Дорнодын 1, 2 дугаар фронтын цэрэг, Амар мөрний нэгдсэн флотын хүч Манжуурын баруун хойд болон зүүн талаас зэрэг давшиж Японы хуурай замын цэргийн гол хүч Квантуны армийг бүслэн бут цохиж, зүүн хойт Хятад, Солонгосыг Японы дарлалаас чөлөөлжээ. ЗХУ-ын Номхон далайн умард флотын цэрэг Сахалины өмнөт хэсэг, Курилийн арлуудыг дайснаас бас чөлөөлжээ. 1945 оны IX сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Японы дайнд МАХЦ-ээс алагдсан, сураггүй алга болсон хохирол нийт 78 хүн болжээ. Мөн Японоос 594000 хүн олзлогдсоноос МАХЦ-ийн олзолсон нь 12318 хүн болсон байна. Үүгээр дэлхийн II дайн дуусав.
 
==Дайны үр дүн==