Хар тамхи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 6:
 
- Хууль, эрх зүйн салбарт Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын 1961 оны “мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай”, 1988 оны “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцын жагсаалтад орсон байгалийн гаралтай, мөн нийлэгжүүлсэн бодисуудын хэрэглээнээс бий болох эрүүл мэндийн болон нийгмийн сөрөг үр дагаврыг нь харгалзан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болохыг нь тогтоож хяналтаас гадуур /эрүүл мэндийн салбар, судалгаа шинжилгээний бус зорилгоор/ хэрэглэхийг хориглон, тусгай жагсаалтад оруулсан бодис, эм бэлдмэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж ойлгоно.
 
== Каннабис ==
Каннабис нь эмчилгээнд, шашинд, болон зугаа цэнгэлд хэрэглэгддэг ургамал бөгөөд өвс, марихуан, гашиш хэмээх олон нэртэй. Энэхүү ургамлыг хүмүүс 2500 жилийн өмнө хэрэглэж байсан баримт байдаг бөгөөд дэлхийд хамгийн ихээр хэрэглэгддэг, хамгийн буруугаар ойлгогдсон ургамал юм. Монголчууд "хар тамхи" гэж ярихдаа ихэвчлэн каннабисын тухай ярьж байдагаас болж дээр дурдсан бусад бодисуудын сөрөг нөлөөнүүд бүгд каннабистай холбоотой мэт үл ойлголцол маш ихээр үүссэн юм. Үнэн хэрэгтээ каннабис нь хүний бие махбодид үхлийн аюулгүй хүн төрөлхтөний түүхэнд өвчин намдаах, тайвшруулж тайтгаруулах гэх мэт эмчилгээний зорилгоор, залбирч сүсэг бишрэлтэй холбогдоход туслах шашин шүтлгийн зорилгоор хэрэглэж ирсэн эмийн ургамал билээ.
 
 
Каннабис ургамал дотор тетра-гидра-каннабинол буюу THC гэдэг идэвхит молекул байдаг бөгөөд дангаар нь шатааж татах, боловсруулж нягтаршсан хэлбэрийг (шавар буюу гашиш) татах, THC-г нь шингэн болгож хоолондоо хольж идэх гэх мэт олон аргаар хэрэглэдэг. Нөлөө нь тайвшрах, бухимдал санаа зоволт алга болох, чангалсан булчин суларч амрах, эргэн тойрний мэдрэхүй хурц болох, хоол идэх дуршил нэмэгдэх, цаг хугацаа удааширсан мэт санагдах, ам хатах, залхуу хүрэх, бодлуудын хурд нэмэгдэх гэх зэргээр илэрдэг. Хэтрүүлж хэрэглэвэл хүн архи, тамхинаас үхэх аюултай байдаг бол өвснөөс үхэх боломжтой.
 
 
 
Каннабисын хэрэглээ нь 1960-1970 оны үеээс эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсоны бодлого дор буруутгагдаж эхэлсэн бөгөөд сөрөг нөлөөтэй гэх худал мэдээлэл олон нийтэд тархагдаж эхэлсэн. Тэр үед АНУ-д хар хүмүүс болон Вьетнамын дайны эсрэг тэмцэж байсан энх тайванг сурталчилсан залуучууд ихэвчлэн каннабис татдаг байсан учир Никсоны удирдлага энэхүү ургамал руу дайрсан нь нотлогджээ. Үүнийг Никсоны дотоод бодлогын сайд Жон Эрликмэн хожим дэлгэж нууцыг задласан юм. Энэ хууралтаас болж өдий хүртэл каннабис муу нэртэй явж байгаа бөгөөд маш олон хүмүүс өдий хүртэл шоронд орж зовсоор байгаа юм.
 
 
Ойрын үед дэлхийн хүмүүс ухаарч каннабисын буруугаар олж авсан муу нэрийг цагаатгаж эхэлж байна. АНУ-ын 46 муж, Аргентин, Австраль, Канад, Герман, Грэк, Израйл, Италь, Жамайк, Норвег, Недерланд, Польш, Швейцарь гэх мэт 26 улс эмчилгээий зориулалтаар зөвшөөрсөн байна. 000