Жозеф Пулитцер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Холбоос үүсгэв
Мөр 29:
“Хэвлэлийн хаан” хэмээх эрхэм алдрыг нөр их хөдөлмөрөөрөө хүртсэн Ж.Пулитцерын редакторын үйл ажиллагаа онцгой юм. Тэрээр сонины зүрх гэж үздэг нэгдүгээр нүүрээ өөрөө хянан зэсдаг байв. Эрүүл мэнд нь эрс муудсан үед ч Ж.Пулитцер захидал, цахилгаанаар зааварчилж, New York World буухиа галт тэргийн эрчийг өчүүхэн ч алдуулаагүй юм.  
 
“The New“New York World” сонин 15 мянган хувиар хэвлэгддэг байсныг Пулитцер 15 жилийн дараа 800 мянган ширхэгт хүргэж чаджээ. Анх удаа Пулитцерийн гарт сонин [[хэвлэл]] бодитойгоор дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэв. Жозеф Пулитцерийн удирдсан [[сэтгүүл зүй]]н үйл ажиллагаа нь [[эрэн сурвалжлах сэтгүүл зүй]]н үндэс ч тавигдсан гэж үздэг.
 
[[1917 он]]оос АНУ-н сэтгүүлчдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал Жозеф Пулитцерын нэрээр нэрлэгдсэн байна. Хэдийгээр шинээр сэдсэн зүйл үгүй ч бусдын сэдсэнийг хэрэгжүүлэхдээ гарамгай нэгэн байв.
Мөр 37:
“St. Louis Post-Dispatch” сонин сэтгүүлчийн эрэн сурвалжлах буланд нь Жозеф Пулитцер улс төрд хамт зvтгэж явсан хvмүүсийн талаар хайр найргүй бичих болжээ. Энэ бүхний ачаар түүний сонин богино хугацаанд Сэйнт-Луис хотын хамгийн нэр хvндтэй сонин болох нь тэр.
 
[[1880 он]]<nowiki/>ы эхээр Ж.Пулитцерын эрүүл мэнд эрс дордсон аж. Тэрээр  гэр бүлийнхээ хамтаар амралтаа авч Нью Йоркийг зорьжээ. Гэвч амрахаасаа өмнө “The New“New York World” сониныг худалдаж авсан юм. Тэрээр сониноо Нью Йоркоос гардан удирдаж, шинэ сониноо ч мөн “St. Louis Dispatch” зарчмаар явуулж байв.  “St. Louis Post-Dispatch” сонинг таван жил удирдсан туршлага дээрээ тулгуурлан Нью-Йоркийн сонинг дор нь хөл дээр нь босгожээ. Энэ үед Ж.Пулитцерын нүдний хараа бүр муудаж, бараг юу ч үзэхээ больсон бөгөөд ихэнх цагийг гэртээ, Либерти дарвуулт завин дээрээ өнгөрүүлэх болсон билээ.
 
[[1890 он]]<nowiki/>д Ж.Пулитцер “The New“New York World” сонины байр 16 давхар барилга бариулсан нь тухайн үед Нью Йоркийн хамгийн өндөр барилга байв. “The New“New York World” сонин гэмт хэргийн, авлигыг шүүмжилсэн хурц нийтлэлүүдээрээ алдартай байв.
 
=== Хандивын үйлс ===
“The New“New York World” сонин нь АНУ-ын бэлгэ тэмдэг болсон “Эрх чөлөөний хөшөө”-г барихад хэрэгтэй байсан хандивыг цуглуулах кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хэн ч сонирхохгүй, явж өгөхгүй байсныг олны анхаарлыг хандуулж чадсан гэдэг. “The New“New York World” мөнсонин нь тухайн цаг үедээ эрэн сурвалжилсан нийтлэлүүдээрээ алдартай байв. “The New“New York World”-ын сонины [[Эрэн сурвалжлах сэтгүүл зүй|эрэн сурвалжлах сэтгүүлч]] Нелли Блайны бичсэн “Сэтгэл“[[Сэтгэцийн мэдрэлийн эмнэлгийнэмнэлэг]]”-ийн тухай”тухай нийтлэл тухайн үед жинхэнэ [[дуулиан шуугиан]] тарьсан мэдээ нийтлэл болсон гэдэг. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтэрхийн тулд сэтгэл мэдрэлийн өвчтөн болж жүжиглэн, эмнэлгийн хүйтэн байр, өвчтөнүүдэд хүнлэг бус ханддаг, өлөн зэлмүүн байлгадаг зэрэг үнэн байр байдлыг баримттайгаар бичсэн нийтлэлийн дараа [[хотын дарга]] сэтгэл мэдрэлийн эмнэлгийг шинээр тохижуулсан байна.
 
''Ж.Пулитцер сонины редакцдаа баримталдаг уриа нь  “Хөдөлшгүй үнэнийг товч тодорхой бичих” байв.''
 
Ж.Пулитцерыг хамгийн шилдэг байхад сургасан хүн нь түүний өрсөлдөгч “the New“New York Journal”-ийн эзэн Уильям Хёрст байсан юм. Ж.Пулитцер У.Хёрстээс олон захиалга авахын тулд хэний ч сонсоогүй мэдээ,  сүржин гарчиг, гэрэл зураг, амралтын дугаарт зориулсан хошин зураг нийтэлдэг байсан нь өнөөгийн шар хэвлэлийн эхлэлийг тавьсан гэж үздэг.
 
=== Амьдралын сүүлийн жилүүд ===
Мөр 52:
 
Ж.Пулитцер 1911 онд 64 настайдаа Либерти дарвуулт завин дээрээ таалал төгссөн юм.
 
== Лавлагаа ==
https://en.wikipedia.org/wiki/New_York_World
 
== Цахим холбоос ==