Дасин фу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Дасин фу''' (хятадаар:大兴府; пиньинь галиг:Dàxīng fǔ) бол 12-14-р зууны үед хойд хятадын нута..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

05:51, 26 Наймдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Дасин фу (хятадаар:大兴府; пиньинь галиг:Dàxīng fǔ) бол 12-14-р зууны үед хойд хятадын нутагт оршин тогтнож байсан зүрчидийн Алтан улс, монголын Юань улсын цаг үе дэхь засаг захиргааны байгууламж билээ.

Тойм

Анх Алтан улсын үед 1153 онд мөхсөн Кидан улсын өмнөд нийслэл Яньжин чөлгөөний нэрийг Жунду чөлгөө буюу Дунд нийслэл болгон өөрчлөн, Дасин фуг байгуулсан. 1215 онд Их Монгол улсын их цэрэг Алтан улсын дунд нийслэлийг эзлэн авсны дараа, Жунду чөлгөөг Яньжин чөлгөө болгон, Дасин фуг мөн хэвээр нь үлдээсэн. 1264 онд Хааны зарлигаар, Яньжин чөлгөөний нэрийг дахин Жунду чөлгөө болгож, Дасин фуг хэвээр үлдээв. 1272 онд Жунду чөлгөөний нэрийг Даду чөлгөө болгон өөрчлөөд, Дасин фуг хэвээр үлдээсэн. 1368 онд Мин улсын цэрэгт эзлэгдэж, Даду чөлгөөний нэрийг Бэйпин фу болгохдоо, Дасин фуг татан буулгаад Бэйпин фуд нэгтгэв. Юань улсын үед Дасин фу 6 шяньтай байсан. Үүнд:

  1. Дасин шянь
  2. Ваньпин шянь
  3. Юнчин шянь
  4. Баочы шянь
  5. Чанпин шянь
  6. Ляншян шянь

Захирагч түшмэд

Юань улсын үе

  1. Жан Роу (1218-?)[1]
  2. Хүсинь (1273-1279)[2]
  3. Хао Тяньжю[3] (?-?)
  4. Шадө (1297)[4]
  5. Яо Тяньфу (1300-1302)[5]
  6. Мамаху (1317)[6]
  7. Лю Юаньрэнь (?-1331)[7]
  8. Ли Жы (1361-1364)[8]

Холбоотой өгүүлэл

Эшлэл

  1. Юань улсын судар. 147-р дэвтэр. Олон шастир 34
  2. Юань улсын судар. 205-р дэвтэр. Олон шастир 92
  3. Юань улсын судар. 150-р дэвтэр. Олон шастир 37
  4. Юань улсын судар. 19-р дэвтэр
  5. Юань улсын судар. 168-р дэвтэр
  6. Юань улсын судар. 81-р дэвтэр
  7. Юань улсын судар. 35-р дэвтэр
  8. Юань улсын судар. 185-р дэвтэр