Үүдэл эс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
'''Анхаарах зүйлс'''
 
Аливаа эмчилгээ нотолгоонд суурилан он удаан жил химийн, биохимийн, эсийн, фармакологийн, хоруу чанарын, клиникийн өмнөх болон I-IV шатны клиник[[Клиник судалгаа]], түүний дараах ажиглалтын судалгаа хийгдсэний дараа олон улсын чанарын байнгын хатуу хяналтаар баталгааждаг.
 
Одоогоор Дэлхий дахинд хоёр төрлийн үүдэл эсийн эмчилгээ батлагдан хэрэглэж байгаа нь чөмөг шилжүүлэн суулгах (bone marrow transplantation), хүйн цусны цус-үүсгэгч үүдэл (cord blood derived blood-forming stem cell) эсийн эмчилгээ юм. Олон улсад үүдэл эсийн Анагаахын болон Био Ёсзүйн өндөр шаардлагын дагуу хүний үр хөврөлийн эсийн үүдэл эсийг судалгаанд болон эмчилгээнд хэрэглэхгүй. Насанд хүрсэн организмд үүдэл эсийг зөвхөн судалгаанд голчлон хэрэглэж байна. Өвчтөний хэрэгцээ болон мэдлэг, мэдээлэлгүйд тулгуурлан эдгээрийг зөрчсөн тохиолдлууд нилээдгүй гарч байдаг тул олон улсын төрийн байгууллагууд зөвлөмж, анхааруулга гаргасаар байна.